Page 28 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 28

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                                       Муу нөхөр

                      Хоёр хүүхэд ой дотор явж байв. Гэтэл модны цаанаас нэг
               том баавгай гарч ирэв. Нэг нь зугтаж модон дээр авиран гарчээ.

               Нөгөө  нь  зам  дээр  үхсэн  мэт  хэвтэж  байлаа.  Баавгай  шууд

               чиглэн хүрч ирээд хүүхдийг үнэрлэв. Тэр хүүхэд амьсгалаа дарж
               үхсэн  мэт  хэвтсээр  байлаа.  Баавгай  түүний  нүүрийг  үнэртэж

               үнэртэж хол явсан хойно модон дээр гарсан хүүхэд бууж ирээд:

               - Баавгай чиний чихэнд юу гэж хэлэв? гэж асуув.
               -  Аюултай  цагт  нөхрөө  хаядаг  хүн  бол  муу  нөхөр  гэж  хэлэв

               хэмээн  нөгөө  хүүхэд  хэлжээ.  Ядарсан  цагт  нөхрийн  чанар

               танигдана.
                     1. Баавгай юу үнэрлэсэн бэ?

                     2. Хоёр хүүхэд яаж биеэ хамгаалсан бэ?
                     3. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана зүйр үгийн утгыг

                        тайлбарлан бичээрэй.

                     4. Хэрвээ чи нөгөө хүүгийн оронд байсан бол яах байсан бэ?
                     5. Баатруудын хэлсэн үгийг өнгөөр ялган будаарай.

                     6. Эхээс  юу ухаарсан бэ?

                                                 Арслан хурга хоёр

                      Нэг  удаа  арсланг  торондоо  өлөн  байхад  нь  хурга  хаяж

               өгчээ.  Бяцхан  хурга  сайхан  санаатай  учраас  араатны  хааныг

               хараад  огтхон  ч  сандарсангүй.  Эх  юугаа  хэмээн  санасан
               бололтой. Учир мэдэхгүй тэр, сүртэй сагсгар араатанд дөхөж

               очоод, энхрийлэн майлж, туйлын их хайрлан, бахдан биширсэн

               урсгал зөөлөн нүдээрээ итгэж наадсанд арслан далан таваар
               бууж булан руу очиж, хэвтээд өгсөн гэнэ...


                     1. Эхэд юуны тухай гарсан бэ?

                     2. Хургыг яагаад торонд хаясан бэ?
                     3. Арслан ямар зан чанартай вэ? Яагаад?

                     4. Хэрвээ чи хурганы оронд байсан бол яах байсан бэ?

                     5.  Арслан  хурга  хоёр  цааш  яах  бол  төсөөлөн  бодоод
                 үргэлжлүүлэн бичээрэй.





                                                                            1-3 дугаар ангийнханд  28
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33