Page 27 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 27

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                              Намар
               Голын  ус  захаараа  зайрмагтавч  хөлдөх

               болоогүй цаг. Ургамал ногоо гандана. Исгэрдэг,
               жиргэдэг,  донгод-дог,  хошхирдог  амьтдын  тоо
               цөөрч,  анир  нь  багассаар  байна.  Тунгалаг

               агаарт аалзны шүлс үе, үе унжилдана. Орчлон
               дэлхийн намуун тэнэгэр болно.



                                                            Ус ургамал хоёр

                                   Хурын  ус  газраар  урсахдаа  хөрсний  эрдсийн

                                   шимийг уусгаж аваад ургамлын үндсийг чийглэнэ.
                                   Үндэс  тэр  шимт  уусмалыг  сорж  аваад  ишээрээ
                                   дамжуулан  навчинд  илгээнэ.  Навч  түүнийг
                                   агаарын          хий,       нарны         гэрэлтэй         найруулан

               боловсруулж ургамал цэцгийн тэжээл бэлтгэнэ.

                                              Шүүдэр

               Ургамлаас           ууршсан          ус      шөнийн         сэрүүнд
               хөрөхдөө  навч  цэц-гийн  дээр  усны  дуслын
               өчүүхэн  бөмбөлгүүд  үүсгэнэ.  Үүнийг  шүүдэр

               гэнэ.  Шүүдрийг  бас  хар  чийг  гэдэг.  Ургамлын

               ууршлын чийг хүйтэнд цочроод гэнэт царцахдаа
               хяруу үүсгэнэ.



























                                                                            1-3 дугаар ангийнханд  27
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32