Page 32 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 32
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Үгийн тайлбарыг бичээрэй. домог -
1. Элээ чогчиго хоёр яагаад алсын замд одох болов?
2. Тэр хоёр хаана очсон бэ?
3. Чи эхээс ямар сургамж авсан бэ? Чухал гэж үзсэн
санаагаа бичээрэй.
4. Элээ сэрээд юу бодсон бол? Таамаглан бичээрэй.
5. Элээ, чогчиго хоёр ямар зан чанартай вэ? Яагаад?
6. ЭГ+ЭГ=Э загварт тохирох үг 2-ыг олж бич.
Мөөг
Мөөгийг хатааж, давсалж хадгалж болно. Хатаах мөөгийг
эхлээд сайн муу, том жижгээр ялгана. Дараа нь түүнийгээ
утсаар хэлхэж сүүдэр газар салхинд өлгөж хатаана. Харин
хатаахдаа угааж цэвэрлэх хэрэгтэй. Хүнсэнд хэрэглэхдээ усанд
угааж дэвтээх ба дэвтээсэн усаа тунгааж ашиглах болно.
Ингэхдээ угааж, үзүүр ёзоорыг огтолж цэвэрлэнэ. Тэгээд
давстай бүлээн усанд 5 минут орчим байлгаад хадгалах
савандаа хийж битүү дарна. Давсалсан мөөгийг хэрэглэхдээ
давсыг сайн угаах хэрэгтэй. Ингээд хүнсний бусад зүйлтэй
хольж хэрэглэдэг.
Үгийн тайлбарыг бичээрэй. цуцах -
1. Мөөгийг юунд хэрэглэдэг вэ?
2. Мөөгийг хүнсэнд хэрэглэх аргыг хэрхэн ойлгосноо
тайлбарлан бичээрэй.
3. Мөөгийг хэрхэн хатаадаг вэ?
4. Мөөгийг яаж цэвэрлэх вэ?
5. Хүмүүс яагаад мөөгийг хэрэглэдэг вэ? Өөрийнхөө бодлыг
бичээрэй.
1-3 дугаар ангийнханд 32