Page 37 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 37
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
ясыг нь залгичхаж мэднэ. Тэгвэл идсэн хүн нэг хоноод л
үхнэ шүү дээ. Би үүнээс л айж байна гэв. Ваня царай
зэвхийрч:
- Үгүй би ясыг нь цонхоор хаячихсан гэв.
- Тэгэхэд хүүхдүүд цөмөөрөө инээлдэж, Ваня ганцаараа
уйлжээ.
1. Хэн лис идсэн бэ?
2. Ваня яагаад лис идсэн бэ?
3. Аав нь лис идсэн хэргийг илрүүлэхийн тулд ямар арга
ашигласан бэ?
4. Ваня яагаад уйлсан бэ?
5. Эхээс ямар сургамж авснаа бичээрэй.
Тусч алагтуу
... Олон зуун алагтуу аргал ховхлон алхах нь үнэхээр сонин
байдаг. Аргал доор өт хорхой байдаг бололтой. Аргал
ховхлохдоо тун ч сурамгай. Ямар ч том аргалыг хошуугаараа
өргөөд хол гэгч нь шидчихнэ. Тэгэхдээ нойтон талыг нь заавал
нар уруу харж унахаар шиддэг нь нэг л мэдэхэд дэнжийн бүх
аргалыг хатаачихна.
Алагтуу ингэж аргалчинд туслаад нэг л өглөө алсын аяндаа
явчихсан байдаг сан. Замдаа бас хэн нэгэнд тус хүргэж явдаг
байх даа.
1. Алагтуу яагаад аргал ховхлон алхдаг вэ?
2. Алагтуу дэнжийн аргалыг яагаад хатаадаг вэ?
3. Алагтуу аргалыг яаж хатаадаг вэ?
4. Алагтуу шувууг яагаад “тусч” гэж хэлсэн бэ?
5. Алагтуу шувууны хийсэн үйл хөдлөлийг жагсаан
биичээрэй.
1-3 дугаар ангийнханд 37