Page 42 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 42

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                               Хэрээ шаазгай хоёр
               Өндгөн шон дээр шаазгай сууж

               Өнгийн гоёлоо наранд гялбуулна.
               Отго сүүлээ сүртэй намируулж
               Овтой нүдээр тойрноо ширтэнэ.

               Хар хэрээ хөлдүү нэхийнээс
               Халимны өөдөөс мэрэн ядав.
               Толгой хүзүүгээ бултартал тоншоод
               Тойгийн чинээ цөвдөл олов.

               Өөх үзээд цадсан ч юм уу
               Өлсөх цагтаа хадгалсан ч юм уу
               Өөрийн аминдаа харамласан ч юм уу

               Өнөөх  олзоо өтөгт буллаа.
               Харалган хэрээ олзоо нуугаад
               Хайж шинийг эрэхээр нисэхэд

               Зальтай шаазгай үүцийг нь ухаж
               Завшаан болгож цөвдлийг үмхэв.
                      1.  Шаазгай ямар байдалтай сууж байсан бэ?

                      2.  Хар хэрээ хаанаас? юу? олсон бэ?
                      3.  Хэрээ олсон олзоо яагаад нуусан бэ?
                      4.  Шаазгай ямар зантай вэ?
                      5.  Шүлгээс ямар сургамж авсан бэ?

                                                Оймсоо хайсан нь
               Өглөө босоод харсан чинь
               Өрөөсөн оймс минь алга

               Өрөөн дотуураа хайлаа
               Өргөн хөнжлөө сэгсэрлээ
               Орон доогуураа шагайлаа
               Гутал дотроо ч үзлээ

               Оймсоо олдоггүй жаал гэж
               Хүүхдүүд чамайг шоолно доо
               Тавиурт суугаа тоглоомуудаас

               Та нар түүнийг харав уу? гэтэл
               Бамбарууш харин оймсыг минь
               Баруун хөлөндөө

               Углачихаж шүү.                                     О. Сундуй
                        1. Хэний оймс алга болсон бэ? Өөрөө төсөөлөн бичээрэй.
                        2. Эрсэн оймс нь хаанаас олсон бэ?

                        3. Шүлгийг дуурайн зохиогоорой.


                                                                            1-3 дугаар ангийнханд  42
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47