Page 47 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 47

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                         Бяцхан бөөдийгийн гэр бүл


               Өтгөн  саглагар  ойн  гүн  дэх  тохилог  өвсөн  овоохойд  гурван
               хөөрхөн бөөдийтэй зарааны өнөр гэр бүл амьдран сууна. Өвсөн

               овоохойн  дотор  тоглоомын  өрөө,  номын  сан  байх  ба
               бөөдийнүүд бүгд өөрсдийн өрөөтэй ажээ.

                      Гурван бөөдийний томыг нь Сайнаа, дундахыг нь Өөдөө,

               охин дүүг нь Энхрий гэнэ.

                      Бяцхан  бөөдийнүүдийн  аав,  ээж  нь  ааш  зан  сайтай,

               ажилсан хичээнгүй эмийн ургамал таних, хэрэглэх аргыг гаргуун

               эзэмшсэн,  тусч  өгөөмөр  сэтгэлтэйгээрээ  ойн  төгөлдөө
               алдартай. Сайнаа, Энхрий хоёр найз нөхөд олонтой, хөгжилтэй,
               нөхөрсөг тусч зантай. Харин Өөдөө маань ааш араншин, төрх

               байдлаараа тэс өөр нэгэн. Тэрээр хорвоод мэндлэхдээ бусдаас
               содон, хүний гар хөлтэй адилхан төржээ.


                      Энэ  төрх  байдлаасаа  ичиж,  бусдаас  дайжиж,  үерхэж
               нөхөрлөхөөс зугтсаар зожиг зөрүүд зантай болсон ч баярлах,

               гомдох, гуних, тунирхах зангаа ил тод илэрхийлдэг сэтгэлийн
               хөдөлгөөн ихтэй нэгэн болж өсчээ.


                      Ах дүү гурвын эвтэй найртай байдал, адайр зөрүүд зант
               Өөдөөгөөс болж алга болох нь энүүхэнд. Зөрүүдэлж муухай зан

               гаргахад нь аав, ээж хоёр нь толгойгоо барин гайхширч, ийм
               жаахан  үрийн  минь  хаанаас  нь  гардаг  ааш  вэ?  хэмээн

               шогширно.

                      Гэхдээ  түүнийг  шоолж  дооглон  дургүйг  нь  хүргэхгүй  бол

               манай Өөдөө тийм ч муу бөөдий биш юм шүү дээ.

                      1. Ойн гүнд ямар амьтны гэр бүр амьдардаг байсан бэ?

                      2. Бяцхан бөөдийнүүдийн аав, ээж нь ойн төгөлд юугаараа
                          алдартай вэ?

                      3. Сайнаа, Энхрий хоёр ямар зан чанартай вэ?

                      4. Өөдөө бусдаас содон юугаараа ялгаатай төрсөн бэ?
                      5. Хэрэв чи Өөдөөгийн оронд байсан бол яах байсан бэ?







                                                                            1-3 дугаар ангийнханд  47
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52