Page 43 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 43

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                                 Зүүдний байшин

               Харахад л арааны шүлс асгармаар
               Хачин гоё байшинг би зүүдэллээ

               Хамаг тавилгыг нь чихэр боовоор хийсэн

               Хазчихмаар, идчихмээр
               Байшин шүү дээ

               Сникерс ширээ

               Жигнэмэг хана
               Чихэр хаалга

               Жимсэн шал

               Шоколадан шүүгээ
               Ёотон довжоо

               Мөсөн чихэр хонх
               Ёстой амттай

               Нуулгүй хэлэхэд

               Тийм байшинтай бол
               Нураагаад бид

               Идчих л байсан даа

               Идье гэж
               Огт санагдахгүй

               Энгийн байшинд

               Суудаг минь л аз юм

                                                                                          З.Түмэнжаргал
                        1. Хүүхэд ямар байшин зүүдэлсэн бэ?

                        2. Ямар? хана, ямар? хаалгатай вэ?
                        3. Энгийн байшинд суудаг минь аз юм гэж яагаад хэлсэн

                          бэ? Тайлбарлаарай.

                        4. Чи ийм байшинд амьдардаг байсан бол яах байсан бэ?
                          Яагаад?

                        5. Шүлгийг дуурайн зохиогоорой.









                                                                            1-3 дугаар ангийнханд  43
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48