Page 44 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 44
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Яст мэлхий
Хоёр мэлхий намагт очихоор
Холын замд эцэж явжээ.
Ашгүй тэгтэл улаан зам дээр
Аятайхан чулуу нэг таарчээ.
Хөлөө амраахад аштай юу гээд
Хөөрсөн хоёр, чулууг сандайлжээ.
Тэгснээ бүр дээр нь гараад
Тэнгэр ширтэн хэвтээд өгчээ.
Гэтэл өнөөх замын чулуу
Гэв гэнэтхэн өндийгөөд иржээ.
Мэгдэж сандарч орхисон
Мэлхийнүүд сая бажга авчээ.
А...яа-яа яа-наа Яст мэлхий К .Чуковский
1. Хоёр мэлхий хаашаа явж байсан бэ?
2. Мэлхийнүүдийн замд юу таарсан бэ?
3. Хоёр мэлхий замдаа яаж амарсан бэ?
4. Мэлхийнүүдийн замд таарсан чулуу нь юу байсан бэ?
5. Үгийн тайлбар бажга авах - ...
6. Мэлхийнүүд яагаад сандарсан бэ?
Морь илжиг хоёр
Эрт цагт Оросын тосгонд нэг хүн морь илжиг хоёртоо ачаа
ачаад аянд явдаг байжээ. Нэгэн өдөр илжиг мориндоо хэлж
гэнэ.
- Миний ачаа хүнддээд, бие минь ядарч байна. Чи миний
ачаанаас аваач гэж гуйв. Морь зөвшөөрсөнгүй. Илжиг хэсэг
хугацааны дараа бүр явж чадахаа байлаа. Эзэн уурлан бүх
ачааг моринд ачаад илжгийг орхиод цааш явжээ. Морь цааш
явахдаа ихэд цуцан “Илжгийг гуйхад л тусалдаг байж дээ.
Тэгсэн бол ганцаараа ийм их ачаа үүрч явахгүй л байсан даа.
Хөөрхий илжиг яасан бол” гэж боджээ.
1. Илжиг морь хоёр эхлээд юу ярилцсан бэ?
2. Эзэн ямар шийдвэр гаргасан бэ?
3. Морь их ядрах үедээ юу бодсон бэ? Чамд юу бодогдов?
4. Илжиг ганцаараа үлдээд юу бодсон бол? Таамаглан
бичээрэй.
5. Морь ямар зан гаргасан бэ? Яагаад?
6. Илжигний хэлсэн үгийг олж бичээрэй. Түүний дуу
хоолойгоор дүрд хувиран хэлээрэй.
1-3 дугаар ангийнханд 44