Page 40 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 40
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Ямаан омог
Шарга ямаа энэ жил ихэр ишиг төрүүлсэн болохоор тамир
нэг л дорой юм шиг санагдсанд ишигхэн “өрөлт аван”
мөргөлдөхөөр зэхлээ. Гэтэл түүнийг нялх жаахан амьтан гэж
санасан ямаа хажуу тийшээ бултаад, юу ч болоогүй юм шиг
ногоо тасдаж идээд цааш эргэв. Ишигний уур хилэн нь дүрэлзэн
асаж, элдэж ирээд мөргөх гэтэл дээгүүр нь давж ойчихдоо хоёр
эвэр нь газарт шигдчихжээ. Олон сүрэг дотроосоо хуйларснаа
цааш явчихлаа. Ишигхэн арай ядан газраас хөндийрөхдөө хоёр
хөөрхөн эврээ мулталж орхижээ.
1. Ишигхэн яагаад шарга ямааг мөргөхөөр шийдсэн бэ?
2. Ишигний уур хилэн яагаад дүрэлзэн ассан бэ?
3. Ишиг хоёр хөөрхөн эврээ яагаад мулталсан бэ?
4. Ишиг ямар зантай вэ?
5. Ишиг ба ямааны зан чанарт утга нь тохирсон зүйр цэцэн
үг олж бичээрэй.
Хоёр найз
Сохор номин голын нөгөө эрэгт байх нэгэн харанхуй нүхийг
анзаарав. Тэр нүхэнд хурц бөгөөд жижигхэн, яг од шиг зүйл
гялалзах ажээ. Жижигхэн царай нь ч харагдлаа. Хууз сахалтай,
жижигхэн бор царайтай, бяцхан чихтэй, өтгөн сахлаг үстэй
амьтан нүхнээс гарч ирлээ. Энэ бол усны харх ажээ. Харх сохор
номингийн анзаараагүй байсан завин дээр суугаад эрэг уруу
сэлүүрдэн хөдөллөө. Завины гадна талыг хөх өнгөөр, дотрыг
цагаан өнгөөр будсан байх агаад ердөө хоёр амьтан л багтах
зайтай ажээ.
1. Сохор номингийн харсан нүхэнд ямар амьтан байсан
бэ?
2. Усны харх ямар царайтай вэ?
3. Харх ямар завинд суусан бэ?
4. Завь ямар өнгөтэй вэ?
5. Харх завиндаа суугаад хаашаа явсан бэ?
6. Эхээс чухал гэж бодсон хэсгээ ялган бичээрэй.
1-3 дугаар ангийнханд 40