Page 41 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 41
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
/”Бургаасан шугуйн салхи” зохиолоос/
Сэлүүрдэх гэсэн юм
Сохор номин:
-Би сэлүүрдэж үзмээр байна, тэгэх үү?
-Цаг нь арай болоогүй байна, найз минь. Чамд сэлүүрдэх хичээл
заасны дараа хийхэд оройтохгүй. Сэлүүрдэнэ гэдэг харагдаж
байгаагаасаа хэцүү шүү гэж харх хэлэв. Сохор номин, хархыг
хараад атаархаж эхлэв. Биеэ тоосон чанар нь “Чи сэлүүрдэж
чадна аа. Маш сайн” гэж шивнэх аж. Харх эргэн тойрон дахь
усны мандлыг анхааралтай ажиглан сэлүүрдэнэ. Сохор номин
гэнэт хархын дэргэд үсрэн очиж сэлүүрийг шүүрч авахад харх
урагшаа унаж, хөл нь агаарт сарвалзав.
-Хүүе чи болиоч, одоо живүүлэх нь байна шүү дээ гэж харх
хэллээ.
1. Сохор номин юу хийхийг хүссэн бэ?
2. Сохор номин ямар? зантай вэ?
3. Сохор номин ямар үйлдэл хийхэд харх яаж унасан бэ?
4. Баатруудын хэлсэн үгийг ялган будаад амьтдын дуу
хоолойгоор дүрд тоглон уншаарай.
Аврагдлаа
Сохор номин баяртайгаар сэлүүрээ эргүүлэн, усанд гүн
дүрээд сэлүүрдэж эхэллээ. Сэлүүр нь усны мандалд гарч
ирмэгц сохор номин тонгорцоглон шидэгдэж, арай босож
амжаагүй байсан хархын дээрээс унав. Сандарсан сохор номин
завины ирмэгээс шүүрэн авах мөчид пүл пал хийх чимээ гарч
өөрөө усанд унасан байлаа. Ус ямар хүйтэн байсан гэж санана
аа. Бас ямар нойтон байсан гээч. Сохор номин живж эхлэв. Тэгж
байтал ашгүй нэгэн сарвуу түүний нуруунаас базаж авлаа...
1. Сохор номин ямар ажил хийсэн бэ?
2. Сохор номин хэний дээрээс унасан бэ?
3. Сохор номин яагаад усанд унасан бэ?
4. Сохор номингийн нуруунаас хэн базан авч аварсан бол
төсөөлөн бодож бичээрэй.
5. Сохор номинд зориулсан анхааруулах өгүүлбэр зохиож
бичээрэй.
1-3 дугаар ангийнханд 41