Page 36 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 36

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                          Арслан, илжиг үнэг гурав

                      Арслан,  илжиг  үнэг  гурав олз  хайхаар  гарчээ.  Тэд  ингэж
               явсаар олон араатныг барьж, арслан илжгэнд олзоо хуваахыг

               тушаав.  Илжиг  адилхан  3  хэсэг  хуваагаад  -За  одоо  авцгаа

               гэсэнд арслан:
               -Ингэж хуваадаг юм уу? гэж уурлан илжгийг барьж идээд олзоо

               хуваахыг  үнэгт  тушаав.  Тэгэхэд  үнэг  бүгдийг  нэг  дор  овоолж

               өөртөө өчүүхнийг үлдээсэнд арслан харж:
               -Зөв  ухаантай  эр,  хэн  чамайг  ингэж  сайн  хуваахад  сургав?

               гэсэнд үнэг:

               -Түрүүн та илжгийг яалаа даа гэжээ.
                      1. Илжиг олзоо яаж хуваасан бэ?

                      2. Арслан яагаад уурласан бэ?
                      3. Үнэг олзоо яаж хуваасан бэ?

                      4. Арслан ямар зан чанартай вэ? Яагаад?

                      5.  Баатруудын  хэлсэн  үгийг  ялган  бичээд  амьтдын  дуу
               хоолойгоор дүрд тоглон уншаарай.



                                                      Лисийн яс

                   Ээж нь лис худалдан аваад, хоолны дараа хүүхдүүддээ өгөх

               гэж боджээ. Лисээ тавган дотор хийсэн байжээ. Ваня хүү лис

               ердөө идэж үзээгүй учир шохоорхоод л байж. Лис тун аятайхан
               санагдаж, идэх дур нь хүрчээ. Тэгээд тавагтай лисийн дэргэдүүр

               эргэлдээд л байж. Гал тогооны өрөөнд хүн байхгүй байхаар нь

               нэг  лис  шүүрэн  аваад  идчихжээ.  Ээж  нь  хоолны  өмнө  лисээ
               тоолоод  үзсэн  чинь  нэг  дутчихжээ.  Ингэлээ    гээд  аавд  нь

               хэлжээ. Хоол идэж байх зуур аав нь хэлсэн нь:

                   -  Хүүхдүүд ээ, та нарын хэн нэг  чинь лис идчихээгүй биз?
                      гэв. Хүүхдүүд цөмөөрөө:

                   -  Үгүй гэцгээв. Ваня  чавга шиг улайгаад бас хэлсэн нь:
                   -  Үгүй би идээгүй гэв. Тэгтэл аав нь: Та нарын нэг чинь лис

                      идсэн явдал базаахгүй хэрэг. Гэвч харамсалтай биш, харин

                      лис чинь ястай байдаг болохоор түүнийг идэж үзээгүй хүн




                                                                            1-3 дугаар ангийнханд  36
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41