Page 39 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 39

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ





                                                         Юуных вэ?
                      Торой юуных вэ?

                      Том цагаан мэгжийнх

                      Бөжин юуных вэ?
                      Бүлтэгнэж хярдаг туулайнх

                      Зоргол юуных вэ?

                      Зоо халиун согооных
                      Гавар юуных вэ?

                      Гал шаргал үнэгнийх

                      Бамбарууш юуных вэ?
                      Бадриун хүрэн шармаахайнх

                      Бэлтрэг юуных вэ?
                      Бэдэрч  тэнэдэг чонынх

                      Янзага юуных вэ?

                      Яралзтал хурдалдаг шаргачных
                      Мөндөл юуных вэ?

                      Мөлхөж гардаг нагайнх

                      Бүгд цөмөөрөө хөөрхөн ч
                      Бүл суугаагүй нялххан ч

                      Ан араатны араншинтай

                      Айж нуугдах аргатай
                                                                                                 Д.Нацагдорж

                      1. Үгийн утгыг бичээрэй.

                          шармаахай -...       хярах-...         бэдэрч тэнэх-....
                      2. Зоргол ямар амьтны төл вэ?

                      3. Мөндөл ямар амьтны төл вэ?

                      4. “Бүл  суугаагүй  нялххан”  гэсэн  өгүүлбэрийн  утгыг
                          тайлбарлаарай.

                      5. Ан араатны араншинтай

                          Айж нуугдах аргатай гэсний учир юу вэ? Тайлбарлаарай.
                        6. Шүлгээс чиний анхаарлыг онцгой татсан, сонирхолтой

                     санагдсан чухал хэсгийн доогуур зураад, яагаад чухал гэж
                     үзсэнээ тайлбарлаарай.



                                                                            1-3 дугаар ангийнханд  39
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44