Page 38 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 38

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ





                                                 Дэлхийг би үүрч явна
                      Өглөө бүр хичээлдээ явна

                      Өдөр бүр хичээлдээ явна

                      Сурагчийн цүнхээ үүрээд явна
                      Сургуульдаа би баяртай явна

                      Үүргэвчит шинэхэн цүнхэнд минь

                      Үзэг, харандаа ном дэвтэр
                      Үзтэл бүгд бүрэн бий

                      Үзэж сонирхох бүх юм бий

                      Газар дэлхий хүн амьтантайгаа
                      Гадаад  далай хүчит давалгаатайгаа

                      Улс гүрэн  минь хот тосгонтойгоо
                      Уудам нутаг минь мал сүрэгтэйгээ

                      Сурах бичгийн минь хуудсанд байдаг юм

                      Сурагчийн цүнхэнд минь багтаж явдаг юм
                      Эрдэм ном цүнхэнд минь байна.

                      Дэлхийг би үүрч явна

                      Дэнхийтэл даагаад алхаж явна.
                                                                      Н. Доржцэрэн



                      1.  Сурагчийн цүнхэнд юу юу байна вэ?
                      2.  Яагаад  сурагчийн  цүнхэнд  “Гадаад  далай  хүчит

                          давалгаатайгаа”              байгаа         вэ?      Учрыг        тайлбарлан

                          бичээрэй.
                      3.  Дэлхийг би үүрч явна

                          Дэнхийтэл даагаад алхаж явна гэсний учир юу вэ?

                      4.  Чиний цүнхэнд юу? юу? багтаж байгаа вэ?
                      5.   Шүлгээс чиний анхаарлыг онцгой татсан, сонирхолтой

                          санагдсан чухал хэсгийн доогуур зураад, яагаад чухал

                          гэж үзсэнээ тайлбарлаарай.







                                                                            1-3 дугаар ангийнханд  38
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43