Page 34 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 34
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Д.Сүхбаатар
Дамдины Сүхбаатар нь Монголын ардын нам,
төрийг үүсгэн байгуулагчдын нэг, төрийн зүтгэлтэн, Монгол
улсын ардын засгийн газрын цэргийн яамны сайд, бүх цэргийн
жанжин байсан юм. Олон түмнээ "Гоймон баатар" хэмээн
алдаршсан. Тэрбээр өнөөгийн Улаанбаатар хот буюу тухайн
үеийн Амгаланбаатар хотод харц ядуу ард Дамдины хүү болон
мэндэлжээ. 1893 оны 2сарын 2-нд ядуу ард Дамдины гэр бүлд
төрсөн. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган
хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар
бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ
эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С. Жамъянд
шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж 14 настайдаа бичиг
үсэг суржээ.
Д. Сүхбаатар улс орныхоо тусгаар тогтнолыг харийн
дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай
гавьяа байгуулсан юм.
1. Д. Сүхбаатарын тухай ойлгосноо бичээрэй.
2. Жанжин Д. Сүхбаатар хаана төрсөн бэ?
3. Жанжин Д. Сүхбаатар ямар гавьяа байгуулсан бэ?
4. Оноосон нэрийг түүж бичээрэй.
Усны гурван байдал
Голын ус хөлдөв. Ус хөлдвөл мөс болно. Мөс хатуу байна.
Мөс хайлбал ус болно. Ус шингэн байдаг. Ус халж уур болно.
Усны уур дээш тэнгэрт хөөрнө. Ус хатуу, шингэн, хийн байдалд
ингэж ордог. Дээшээ хөөрсөн усны уур бороо, цас, мөндөр
болон доош газарт бууна. Ус ингэж дээш доош эргэлдэн байдаг
билээ. Усны энэ байдал бидний амьдралд байнга ажиглагдаж
байна.
Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайна.
1-3 дугаар ангийнханд 34