Page 35 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 35

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                     Ус хүнд боловч

                     Уур болон дэгдэнэ гэж ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн
               гуай бичсэн байдаг.

                     1. Ус хөлдөхөөрөө юу болдог вэ?

                     2. Мөс хайлбал юу болох вэ?
                     3. Ус яавал уур болдог вэ?

                     4. Усны тухай анхааруулах өгүүлбэр  зохиож бичээрэй.

                     5.  Усаа  хайрлан  хамгаалах  талаар  35-40  үгтэй  эх  зохиож
               бичээрэй.

                                                  Үнэг арслан хоёр

                      Үнэг  арслан  хоёр  хамтарч  ан  гөрөө  барьдаг  байжээ.
               Барьсан  ангаа  ямагт  арслан  үүрнэ.  Нэг  удаа  буга  бариад

               үнэгийг үүр гэжээ. Үнэг:
                – Би үүрэхийг үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий

               шүү, түүнийг чи хийж чадах уу ? гэжээ. Тэгэхэд арслан:

               -Би  араатны хаан байтлаа үнэгний хойноос дагаад янцаглаж
               явах гэдэг ичгэвтэр хэрэг гэж бодоод:

               -Би  янцаглаж  чадахгүй,  үүрэхийг  нь  би  үүрье  гэжээ.  Арслан

               бугаа  зоон        дээгүүрээ    тавьж  хөлөөс  нь  зуугаад  их  зантай
               алхаллаа. Үнэг янцаглаад дагав. Дагасаар яваад очих газраа

               очоод  юу  ч  хийгээгүй  боловч  бугын  махнаас  нь  хэнэггүй

               идэлцэж гэнэ.
                      1. Үнэг арслан хоёр юу хийдэг байсан бэ?

                      2. Барьсан ангаа хэн нь үүрдэг байв?

                      3.  Янцаглах  гэдэг  нь  ямар  ажлыг  хэлж  байна  вэ?
               Өөрийнхөө бодлоор бичээрэй.

                      4. Арслан яагаад янцаглаж чадахгүй гэв?

                      5. Үнэг бугын махнаас идэж байхдаа юу гэж бодсон бол?
               Төсөөлөн бодоод бичээрэй.

                      6. Баатруудын хэлсэн үгийг ялган будаарай.









                                                                            1-3 дугаар ангийнханд  35
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40