Page 45 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 45
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Гамч хүүхэд
Манай ангийн Сүх -Очир хичээл номдоо сайн хүүхэд. Тэр
бас ном, дэвтэр үзэг харандаагаа гамтай эдэлнэ. Дүрэмт
хувцсаа цэвэр цэмцгэр өмсдөг юм. Сүх-Очирын ширээ нь
хүртэл тоос шороогүй, элдэв юм бичиж эрээчээгүй байдаг.
Ингэж эд хогшил, дэвтэр номоо гамтай хэрэглэдэг учир гамч
хүүхэд гэж нэрлэнэ.
Манай ангийнхан цөм Сүх-Очирын жишээгээр ширээ
сандал, цүнх, хичээлийн хэрэглэл, сурах бичиг, хувцас хунараа
гамтай эдэлж байгаа. Бид гэртээ ч бас бүх зүйлдээ гамтай
байхыг хичээдэг. Манай анги энэ талаар сургуульдаа үлгэр
жишээ ангид тооцогддог. Бид ангиараа бахархдаг.
1. Сүх-Очир хүү юуг гамтай хэрэглэдэг вэ?
2. Түүний ширээ сандал нь ямар байдаг вэ?
3. Яагаад Сүх-Очирыг гамч хүүхэд гэсэн бэ?
4. Өөртэйгөө Сүх-Очирын гамч, цэвэрч байдлыг харьцуулж
бичээрэй.
5. Эхээс оноосон нэрийг түүж бичээрэй.
6. Ангийнхандаа зориулж анхааруулах өгүүлбэр зохио.
7. Сүх-Очир ямар зан чанартай хүүхэд вэ? Яагаад?
Гурван марал одны домог
Эрт урьд цагт Хөхдэй мэргэн хөвөн цагаан морио унаад,
нум сумаа агсаад, Асар Басар хоёр нохойгоо дагуулаад явжээ.
Тэгтэл гурван илээ дагуулсан гурван маралтай тааралдаж
гэнэ. Хөхдэй мэргэн хойноос нь хөөтөл цөм тэнгэрт гарчээ.
Тэгээд тэнгэрт байгаа цуварсан гурван одыг гурван марал гэх
болжээ. Түүний доор байгаа бүдэг ташуу гурван одыг гурван
марлын ил гэдэг байна. Үдшийн гялаан одыг Хөхдэй мэргэн гэж
хэлдэг байна. Зарим хүн түүнийг тэнгэрийн цагаан анчин ч гэж
нэрлэдэг байна.
1. Илээ дагуулсан гурван марал яагаад тэнгэрт гарсан бэ?
2. Ямар одыг Хөхдэй мэргэн гэдэг вэ?
3. Эхээс оноосон нэрийг түүж бичээрэй.
4. Хөхдэй мэргэнд зориулж анхааруулах өгүүлбэр зохио.
5. Хөхдэй мэргэн ямар зан чанартай хүн бэ? Яагаад?
6. Хэрвээ чи Хөхдэй мэргэний оронд байсан бол яах байсан
бэ?
1-3 дугаар ангийнханд 45