Page 49 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 49
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Бяцхан мэлхий
Эрт үед нэг бяцхан мэлхий өвөл ямар болдгийг мэдэхийг хүсч
гэнэ. Бусад мэлхий түүнийг тэнэг гэж боджээ. Тэгээд тэд “Өвөл
унтахгүй байхаар туршиж үзсэн бүх мэлхийд муу зүйл
тохиолдсон” гэж хэлжээ.
Бяцхан мэлхий тэднийг үл ойшоов. Тэр өвөлжингөө
сэрүүн байсан анхны мэлхий болохоор шийдэж гэнэ. Бүх
мэлхий цөөрмийн ёроолд шаварт орж унтахаар явахад бяцхан
мэлхий ганцаараа голын эрэг дээр суугаад унтахгүй байхыг
хичээж байлаа.
Түүнийг тэнд сууж байхад өмнө зүгт нисэж байсан
галуунууд хараад “Бяцхан мэлхий минь явж унт. Өвөл болж
байна, чи хөлдөх болно” гэжээ. Гэвч бяцхан мэлхий унтахгүй
суусаар л байлаа.
Дараа нь нэг зараа ичээндээ очихоор явж байх замдаа
“Бяцхан мэлхий минь унтахаар яв. Чи хөлдөнө” гэж хэлжээ.
Гэвч бяцхан мэлхий унтахгүй суусаар л байв.
Орой болоход нэгэн үнэг явж байгаад нөгөө бяцхан мэлхий
сууж байхыг харжээ. “Явж унтаач, өвөл болж байхад чи
хөлдөнө” гэж үнэг хэлжээ. Гэвч бяцхан мэлхий суусаар л
байлаа.
Өвөл боллоо. Бяцхан мэлхий чичирч, эвшээж эхлэв. Шавар
дотор хэдхэн минут болвол ямар сайхан байх бол оо гэж
бодов.
Бяцхан мэлхий хөлдөхөөсөө арай өмнөхөн цөөрөмдөө үсрэн
орлоо. Тэр шавранд байраа эзлээд унтаж гарчээ.
Дараа нь тэр хаврын дулаан нар цөөрмийн усанд тусаж
гялалзан байхыг харжээ. Түүний ах эгч нар нь аль хэдийн
сэрчихсэн, өвлийг үзэх гэж хичээсэн түүгээр доог хийж байлаа.
“Би өвлийг жаахан үзсэн, бас цөөрөмд байгаа бүх мэлхийнээс
илүү сайн унтаж авсан” гэж тэр хэлжээ.
1. Бяцхан мэлхий яахаар шийдсэн бэ?
2. Зохиолын дүрүүдийг нэрлэн бичээрэй.
3. Үнэг бяцхан мэлхийд юу гэж хэлсэн бэ?
1-3 дугаар ангийнханд 49