Page 37 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 37

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                            Хүснэгтээс  хархад  эхний  1  -  2  хоногт  үр  хөврөлүүд  бүгд  амьд  байсан

                     боловч  зарим  үр  хөврөлийн  хөдөлгөөн  муудаж  судасжилт  бүдгэрч,  толгойн

                     байрлал  нь  өөрчлөгдөж  байв.  Харин  халдвар  хийснээс  хойших  3  дах  хоногоос
                     хоруу  чанартай  омгууд  нь  үр  хөврөлийг  үхэлд  хүргэж,  7  хоногийн  дараа  12

                     өндөгнөөс 3 үр хөврөл үхэж, 3 нь үхжих шатандаа орж, бусад өндөгнүүд хэвийн
                     бойжилттой  байсан.  Судалгааны  дүнгээс  харахад  ӨВ25,  За-Ул-Сүү  нэртэй

                     омгууд өндөр хоруу чанартай болох нь тодорхойлогдов.




                              4.6. Идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн туршсан дүн



                            Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс аймгуудаас сохор
                     доголоор өвчилсөн малын эмгэгт материалаас гарган авч лабораторийн нөхцөлд

                     дасгаж  баталгаажуулан  паспортжуулсан  Го81,  Го11,  За.Алдархаан,  За.Ул.1,
                     За.Ул.2, За,Ул.Сүү, Өв29, Өв25, Бн9, Бн7, Хо7, Хо38, У.му1, У5 зэрэг 14 омгийг

                     бог  малын  сохор  доголоос  сэргийлэх  идэвхгүйжүүлсэн  вакцины  загвар  бэлтгэн

                     туршихад ашиглав. Вакцины хувилбар бэлтгэн сорих ажилд сонгон авсан дээрх
                     омгуудыг тус тусад нь 10% адууны ийлдэс бүхий микоплазмын шингэн тэжээлт

                                                                  0
                     орчинд  суулган  дулаан  тогтоогуурт  37 С-ийн  нөхцөлд  72  -  96  цаг  өсгөвөрлөн
                     вакцины  эх  өсгөвөр  бэлтгэв.  Вакцины  эх  омгийн  ургалт  бүх  дээжнүүд  жигд

                     булингар үүсгэн өсгөвөржиж байв. Уг өсгөврүүдээс петрийн аяганд савласан 10%

                     -ийн ийлдэс агуулсан Микоплазм хатуу тэжээлт орчинд дамжуулан суулгац хийж
                        0
                     37 С-ийн  нөхцөлд  7  хоног  өсгөвөрлөхөд  микоплазмын  хэв  шинж  бүхий  клони
                     илэрч байв.
                            Фенолоор  идэвхгүйжүүлсэн  вакцины  нэгдүгээр  хувилбарыг  бэлтгэхдээ

                     өсгөвөрийн хэмжээг нарийн тооцож, бэлтгэсэн 90% фенолоос эцсийн төвшрүүлэг

                     нь  0.5  %  байхаар  бодож  нийт  шингэн  бэлдмэл  дээр  нэмж  37 С  –ийн
                                                                                                       0
                     термостатанд 24 цаг тавьж идэвхгүйжүүлэв.

                            Харин вакцины хоёрдугаар хувилбар бэлтгэхэд микоплазмын өсгөвөр дээр
                     эцсийн  төвшрүүлэг  3  мг\мл  байхаар  тооцон  урьдчилан  ариутгасан  сапонины

                                       0
                     уусмал нэмж, 37 С –ийн термостатанд 24 цаг тавьж идэвхгүйжүүлэв.
                            Идэвхгүйжүүлсэн өсгөврөөс микоплазмын шингэн тэжээлт орчинд суулган

                     дулаан тогтоогуурт 37 С -ийн нөхцөлд 72 - 96 цаг өсгөвөрлөхөд тэжээлт орчны
                                              0







                     Цэрэндоржийн Батболд                                                                     35
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42