Page 41 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 41
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
2.8, харин хоёр дах тарилтаас хойш 14 хоногийн дараа 5.0, 4.1 болон 3.5 болсон
нь тус тус графикаас харагдаж байна.
Эндээс хархад бидний бэлтгэсэн бог малын сохор догол өвчнөөс
сэргийлэх идэвхгүйжүүлсэн загвар вакцин нь уг өвчний халдвараас хамгаалах
өндөр идэвхтэй, өвөрмөц дархлаа төрүүлэх чанартайг харуулж байна.
Хорин хоёрдугаар зураг. Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх фенолоор
идэвхгүйжүүлсэн вакцины загвар
Фенолоор идэвхгүйжүүлсэн вакцины хувилбарыг Өвөрхангай аймгийн
Бүрд суманд сохор догол өвчин жил бүр гардаг, халдварын байнгын голомт
бүхий 2 айлын 100 гаруй ямаанд эхний удаа 2 мл, 14 хоногийн дараа 3 мл бүгд 5
мл –ээр тарьж туршив. Тус суурьтай бэлчээр нэг, ойролцоо нутагладаг 2 суурийг
хяналт болгон сонгон авсан бөгөөд ажиглалтыг 3 сарын хугацаанд явуулав.
Ажиглалтын хугацаанд туршилтын суурьт бог малын сохор догол өвчний
шинж тэмдэг илэрээгүй ба вакцин таригдсан малд ямар нэгэн гаж нөлөө
илэрээгүй болно. Харин хяналтын 2 суурьт бог малын сохор догол өвчин гарч
байв. Мөн 2008 оны 4 –р сард 3800 мл уг вакциныг бэлтгэн Хэнтий аймгийн МЭГ
–ын хүсэлтийн дагуу Дархан сумын Бор – Өндөр багийн малчин Батаа, Батхишиг
нарын 119 ямаанд уг вакциныг тарьж хэрэглэсэн. Дээрх айлуудын ямаанд сохор
догол өвчин тухайн жилдээ гараагүй байна.
Цэрэндоржийн Батболд 39