Page 38 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 38
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
өнгө, тунгалаг байдалд өөрчлөлт ороогүй байв. Уг өсгөврүүдээс петрийн аяганд
савласан 10% -ийн ийлдэс агуулсан микоплазмы хатуу тэжээлт орчинд
0
дамжуулан суулгац хийж 37 С -ийн нөхцөлд 7 хоног өсгөвөрлөхөд микоплазмын
хэв шинж бүхий колони илэрсэнгүй. Үүнээс үүдэн өсгөвөр бүрэн идэвхгүйжиж
үхсэн байна гэж үзэв.
Вакцины дээжнээс МПШ, МПА зэрэг тэжээлт орчинд тарилт хийж 37 С –
0
ийн нөхцөлд 5 хоног тавихад ямар нэгэн нянгийн бохирдолгүй болох нь
тодорхойлогдов. Дээрх хоёр хувилбараар идэвхгүйжүүлсэн өсгөвөр дээр
урьдчилан бэлтгэж нэрмэл усанд найруулж ариутгасан 7.0 pH бүхий хөнгөн
цагааны усан ислээс өсгөвөр дээр эцсийн төвшрүүлэг нь 2.5% байхаар тооцон
ариун нөхцөлд нэмж 30 минут сайтар зайлж холиод харанхуй, сэрүүн байранд 1
– 2 хоног байлгаж шингээсэн.
Идэвхгүйжүүлсэн вакцины 2 хувилбарын хорон чанарыг цагаан хулганад
тарьж шалгасан дүн
Хорон чанарыг шалгахдаа 17 – 25 гр жинтэй 20 цагаан хулгана авч хоёр
хэсэгт хуваан 1 дүгээр хэсгийн цагаан хулгана тус бүрийг фенолоор
идэвхгүйжүүлсэн вакцинаас 0.5 мл, 2 дугаар хэсгийн цагаан хулганыг сапониноор
идэвхгүйжүүлсэн хувилбараар тус тус хулганад тарьж 10 хоногийн турш ажиглав.
Хяналтын 2 хулгана авав.
Туршлагын 2 дугаар хэсгийн 10 хулганаас 6 хулгана үхэж, 1 дүгээр
хэсгийн 10 хулгана бүгд амьд үлдсэн тул фенолоор идэвхигүйжүүлэн бэлтгэсэн
вакцины хувилбар хорон чанаргүй гэж үзэж цаашдын судалгаандаа зөвхөн
фенолоор идэвхгүйжүүлсэн вакцины загварыг ашиглав.
Цэрэндоржийн Батболд 36