Page 40 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 40
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
Хоёрдугаар график. Вакцины дараах өвөрмөц эсрэгбиемийн хөдлөл зүй
Туршилтын загвар вакцин нь 1 мл -тээ 5 х 10 зэрэгт колони үүсгэх
10
нэгжээс багагүй Mycoplasma агуулсан байна. Үүнийг ямааны хүзүүний арьсан дор
эхний удаад 2 мл, 14 хоногийн дараа 3 мл тарив.
Шинжилгээнд ашигласан дээрх худалдааны цомог нь бог малын сохор
догол өвчнийг оношлох бөгөөд, үнэлгээг 0,8 ≥ RZ бол эрүүл, 0,8 ≥ RZ≤1.0 бол
сэижгтэй, RZ≥1.0 бол өвчтэй гэж үздэг.
Тэгвэл бидний шинжилгээний үр дүнг дээрх графикаас харахад эрүүл
ямааны цусны ийлдсэн дэх эсрэгбиемийн таньц дээд RZ нь туршилтанд
хамрагдсан 23 ямаанаас 20-д нь эрүүл нөхцөлд орохоор үр дүн гарч, харин 3
ямаа (дугаар 730, 748, 745)-ны дээж уг өвчнөөр өвчтэй нөхцөлд орохоор
харагдаж байгаа нь эдгээр гурван ямаа урьд өмнө нь бог малын сохор догол
өвчнөөр өвчлөөд эдгэрсэн байх гэсэн үндэслэлийг хийв.
Туршилтын эхний тарилтанд эрүүл байсан 20 ямаа болон илрүүлэх
шинжилгээгээр өвчтэй байсан ямаануудад бог малын сохор догол өвчний эсрэг
үүссэн өвөрмөц эсрэг биемийн таньц нэмэгдэж, цааш 2 дах тарилтын дараа мөн
өвөрмөц эсрэгбиемийн таньц огцом нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
Жишээлбэл: 701, 707, 766 дугаар бүхий ямаанууд загвар вакцин тарихаас өмнө
RZ нь 0.8, 0.6 болон 0.4, эхний тарилтаас хойш 14 хоногийн дараа 2.4, 1.8 болон
Цэрэндоржийн Батболд 38