Page 44 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 44

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                     захиалга  нэмэгдэж  байна.  Түүний  хажуугаар  хэрэглэгч  нараас  энэхүү  өвчнөөс

                     сэргийлэх вакцины хамгаалах идэвх сул, таригдсан малд өвчин гарах тохиолдол

                     ихээхэн гарч байгаа талаар  гомдол,  мэдээлэл  байнга  гардаг  болоод  байгаа нь
                     энэхүү вакцины хамгаалах идэвх сул байгаатай холбоотой байж болох юм.

                            Түүнчлэн  вакцин  бэлтгэж  буй  эх  өсгөврийн  шинж  чанарыг  нарийвчлан
                     тодорхойлдоггүй,  жил  бүр  шинэ  өсгөвөр  үйлдвэрлэлд  ашиглаж  буй  нь  энэхүү

                     шалтгааны нэг байж болох талтай юм. Ийм учраас бид судалгааны явцад гарган

                     авсан  нийт  өсгөврийн  өсгөвөржилт,  хоруу  чанар,  биохимийн  идэвх  зэргийг
                     судлан  тодорхойлохын  зэрэгцээ,  ПГУ-аар  M.  agalactiae  мөн  болохыг

                     баталгаажуулсан нь практикийн ихээхэн ач холбогдолтой болсон.(13.14.15.16)
                            Учир  нь  манай  улсад  вакцин  үйлдвэрлэлд  ашиглаж  байсан  өсгөврүүдийг

                     молекул  биологийн  аргаар  нарийвчлан  тодорхойлж  байгаагүй  бөгөөд  энэ  нь

                     одоогийн  үйлдвэрлэн  хэрэглэж  буй  вакцины  сул  талтай  холбоотой  байж  болох
                     юм.

                            Хэвлэлийн  тоймоос  үзэхэд  бог  малын  сохор  доголын  үүсгэгч  нь  глюкоза
                     мальтозыг хүчил гарган задалдаг агалакти үүсгэгч нь сахароза, лактоза, маннит,

                     арабиназа,  салицин,  галактоза,  дульцит,  инулин,  сорбитыг  задалдаггүй,  фенол
                     улааны  өнгийг  хувиргадаг,  хүхэрт  устөрөгч,  индол  үүсгэдэггүй  бөгөөд  цусны

                     улаан  эс  задлах  чанартай  байна.  (2.4.5)  Харин  бидний  гарган  авсан

                     өсгөвөрүүдийн биохимийн идэвх нь хэвлэлийн тоймтой үндсэндээ дүйцэж байна.
                     (5.7)

                            Дээрх      өсгөврүүдийг       ашиглан       бидний      бэлтгэсэн      сапониноор
                     идэвхгүйжүүлэн бэлтгэсэн вакцины загвар нь лабораторийн амьтанд өндөр хоруу

                     чанартай  байсан  тул  цаашдын  судалгаандаа  фенолоор  идэвхгүйжүүлсэн

                     вакциныг  ашигласан.  Хэдийгээр  сапонинаар  идэвхгүйжүүлэн  бидний  бэлтгэсэн
                     вакцины  загвар  лабораторийн  амьтанд  хорон  чанартай  байсан  боловч  энэ

                     чиглэлийн  судалгааны  ажлыг  цаашид  нарийвчлан  үзэх  шаардлагатай.  Учир  нь
                     формалинаар вакцины эх омгийг идэвхгүйжүүлэхэд түүний бүтцийн зарим уураг

                     бүрэн  задарч,  вакцины  дархлаа  төрүүлэх  чанарыг  нь  бууруулдаг  ба  харин

                     сапонинаар  идэвхгүйжүүлэхэд  микоплазмын  уургын  бүтэц  бүрэн  хадгалагддаг
                     бөгөөд энэ аргаар бэлтгэсэн вакцин нь хүчдэл өндөртэй дархлаа төрүүлдэг тухай

                     олон  судлаачид  тэмгдэглэсэн  байдаг.  (2.6.7)   Бидний  бэлтгэсэн  фенолоор








                     Цэрэндоржийн Батболд                                                                     42
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49