Page 39 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 39
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
Хорин нэгдүгээр зураг. Вакцины хорон чанарыг цагаан хулганад тарьж шалгав
Бэлтгэсэн загвар вакцины дархлаа төрүүлэх идэвхийг хээрийн нөхцөлд
ямаанд тарьж туршсан дүн
Загвар вакциныг хээрийн нөхцөлд турших зорилгоор Баянхонгор аймгийн
Өлзийт суманд нутагладаг, тус аймгийн ХХААЖДҮГ-ын малчины суурийг сонгон
авч, тухайн суурийн бүх эм ямаанаас цус авч, ийлдсийг ялган бог малын сохор
догол өвчнийг оношлох худалдааны ФХЭБУ (LSIVET Mycoplasma agalactiae
цомог, Франц)-аар шинжлэн 23 ямааг сонгон авав. Туршилтыг явуулж эхлэхээс
өмнө болон туршилтын хугацаанд тус суурьт бог малын сохор догол өвчний
эмнэл зүйн шинж тэмдэгтэй ямаа илрээгүй, ямаа өвчлөөгүй байсан.
Ингээд загвар вакциныг эхний удаа 2 мл-ээр, 14 хоногийн дараа 3 мл-ээр
тус тус хүзүүний арьсан дор тарив. Вакциныг эхний удаад тарьж хэрэглэсэнээс
хойш 24 цагийн дотор ямааны биеийн ерөнхий байдал, биеийн халуун зэргийг
шалгав. Энэ хугацаанд биеийн халуун нэмэгдсэн болон үс бүрзийж хоол
тэжээлдээ дургуй болсон зэрэг ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдсангүй. Дээрх
23 ямааны эхний 2 мл тунг тарьхаас өмнө болон тарьснаас хойш 14 хоногын
дараа мөн 2 дах тунг тарьснаас хойш 14 хоногийн дараа тус тус цус авч,
ийлдсийг ялган бог малын сохор догол өвчнийг оношлох худалдааны ФХЭБУ-аар
шинжлэж, эсрэгбиемийн хөдлөл зүйг тодорхойлов.
Цэрэндоржийн Батболд 37