Page 43 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 43

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                                                     V. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ



                            Хонь,  ямааны  сохор  догол  (халдварт  агалакти  -  Contagious  agalаctia)
                     өвчин  нь  нүд  үе  мөч,  дэлэнг  өвчлүүлэх  шинж  тэмдгээр  илэрдэг,  микоплазмаар

                     үүсгэгддэг хавьталт халдварт өвчин бөгөөд улирлын чанартай гардаг ба гарсан
                     тохиолдолд  тэмцэх  арга  хэмжээг  авахгүй  бол  олон  тооны   малд  халдварладаг

                     эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм.

                            Монгол  оронд  энэхүү  халдварт  өвчин  эрт  дээр  үед  ч  тохиолдож  байсан
                     тухай  түүхэн  сурвалж  мэдээлэл  байдаг.  Энэ  өвчнийг  нэрт  эрдэмтэн,  доктор  Ч.

                     Дамдинсүрэн  1950  –иад  оны  дунд  үед  оношлон,  мал  эмнэлгийн  албан  ёсны

                     мэдээ бүртгэлд оруулан, тархалт, халдварлалт, өвөрмөц сэргийлэлтийн талаар
                     судалгаа  явуулж  уул  өвчнөөс  сэргийлэх  амьд  өсгөвөр,  формал  вакцины

                     технологийг  боловсруулан  /1978/  мал  эмнэлгийн  практикт  нэвтрүүлж  байсан
                     ажээ.  (1.2.3.8)  Тухайн  үед  бог  малын  сохор  догол  өвчин  Монгол  орны  баруун

                     болон  төвийн  бүсийн  аймгуудын  мал  сүрэгт  ихээхэн  тархаж,  малын  өвчлөл,
                     хорогдлын  нэг  шалтгаан  болж  байжээ.  Монгол  улсын  Засгийн  газрын

                     хэрэгжүүлэгч агентлаг – Мал эмнэлэг, үржлийн газрын малын халдварт өвчний

                     статистик  мэдээлэлд  тулгуурлан  бог  малын  сохор  догол  өвчний  халдварлалт,
                     тархалтын хүрээг тодорхойлж, үнэлгээ хийв. Тус статистик мэдээллээс харахад

                     бог  малын  сохор  догол  өвчин  нь  сүүлийн  12  жилийн  хугацаанд  Монгол  орны
                     баруун  болон  төвийн  бүсийн  Баян-Өлгий,  Увс,  Ховд,  Завхан,  Говь-Алтай,

                     Баянхонгор, Өвөрхангай, Төв, Архангай, Хөвсгөл, Дундговь аймгуудын бог малд
                     жил  бүр  тогтмол  бүртгэгдэж  байжээ.  Сүүлийн  жилүүдэд  энэ  халдварын

                     тархалтын  хүрээ  улам  бүр  өргөжин  тэлэх  хандлагатай  болж  2008  онд  Хэнтий

                     аймгийн  Дархан  сумын  Бор-Өндөр  багт  мөн  Дорноговь  аймагт  тус  тус  шинээр
                     оношлогдсон  байна.  Энэ  халдварын  тархалтын  хүрээ  өргөжин  тэлж  байгаагын

                     үндсэн  шалтгаан  нь  малын  шилжилт  хөдөлгөөнд  тавих  мал  эмнэлгийн  хяналт

                     ихээхэн  сул  байгаатай  шууд  холбоотой.  Тухайлбал  Хэнтий  аймгийн  Дархан
                     сумын нутагт 2008 онд бог малын сохор догол өвчин оношлогдсон суурийн мал

                     тухайн  халдвараар  тайван  бус  аймгаас  шилжин  ирсэн  байснаар  нотлогдож
                     байна.

                            Сүүлийн  жилүүдэд  манай  улсад  энэ  өвчний  гаралт  жил  бүр  бүртгэгдэж
                     тархалтын  хүрээ  нэмэгдэж  буйн  хэрээр  энэхүү  өвчнөөс  сэргийлэх  вакцины







                     Цэрэндоржийн Батболд                                                                     41
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48