Page 40 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 40

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                           4.5.5 Хонины бруцеллёзыг оношлох РБУ-ыг үнэлсэн дүн

                           Шинжилгээнд нийт 286 хонины цусны ийлдэс ашигласан бөгөөд стандарт
                     1:1  /30мкл:30мкл/  болон  сайжруулсан  1:3  /25мкл:  75мкл/    аргаар  РБУ-ыг

                     гүйцэтгэхэд үр дүн адил байв.


                                     13.а хүснэгт. Хонины бруцеллёзыг оношлох РБУ-ын
                                  өвөрмөц болон мэдрэг чанар (1:1 болон 1:3 харьцаанд)



                                                                РБУ_IDVet, Fr
                                                                   +        -
                                                             +    116       0
                                                РБУ_Био  -         0      170
                                                     Бүгд         116     170


                                                                                                 13.б хүснэгт.

                                         Утга                  Утга (%)      95%-ийн итгэх хязгаар
                            Мэдрэг чанар                         100.0              96.87-100.0

                            Өвөрмөц чанар                        100.0              97.85-100.0
                            Сөрөг магадласан харьцаа             0.00                     -

                            Эерэг магадласан харьцаа             40.56              34.82-46.50

                            Эерэг таамагласан утга               100.0              96.87-100.0
                            Сөрөг таамагласан утга               100.0              97.85-100.0


                           Судалгааны      үр    дүнгээс    харахад      малын     бруцеллёзыг       илрүүлэх,

                     “Биокомбинат”  ТӨААТҮГ-т  үйлдвэрлэдэг  РБУ-ын  оношийн  мэдрэг  чанар  1:1
                     буюу стандарт харьцаанд хэрэглэхэд Монголын үхэрт 94.57%, Сарлагт 81.69%

                     бол Тэмээ, Хонь, Ямаа тус бүр 100.0%-тай байна. Харин 1:3 буюу сайжруулсан

                     аргаар хэрэглэхэд Монголын үхэр болон Сарлагт 96.74% болон 100% болж тус
                     тус нэмэгдэж байхад бусад төрлийн малд төдийлөн өөрчлөлт илрэхгүй байна.

                     Тэгвэл  оношийн  өвөрмөц  чанар  нь  Сарлагт  1:3  харьцаанд  99.2%-аас  1:1
                     харьцаанд 98.45% болж буурч байхад бусад төрлийн малд өөрчлөлт илрэхгүй

                     байна. Нэгдсэн үр дүнг 14-р хүснэгтэнд харуулав.



                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 39
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45