Page 43 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 43

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     аль  алинд  РБУ-ийн  оношлогооны  өвөрмөц  болон  мэдрэг  чанар  өндөр  байна.

                     Харин  сарлагын  бруцеллёзын  илрүүлэх  шинжилгээнд  стандарт  аргаас
                     илүүтэйгээр сайжруулсан арга нь тохиромжтой буюу 1:3-ийн харьцаанд мэдрэг

                     чанар нэмэгдэж байгааг анхаарал татаж байна.
                           Учир  нь  РБУ-ыг  малын  бруцеллёзын  илрүүлэх  шинжилгээнд  ашигладаг

                     учир  оношлогооны  мэдрэг  чанар  өндөр  байх  нь  практикт  онцгой  ач
                     холбогдолтой юм. Энэ үүднээс РБУ-ыг бог мал, сарлагын бруцеллёзыг илрүүлэх

                     шинжилгээнд  1:3  буюу  “25  мкл:75  мкл”-ээр,  монголын  үхэр,  тэмээ  зэрэгт  1:1

                     буюу “30 мкл:30 мкл”-ээр тус тус хэрэглэж байх нь зүйтэй.
                           Манай  улсад  үйлдвэрлэдэг,  РБУ-ын  РБЭ-д  тавигдах  техникийн  баримт

                     бичгийн хүрээнд явуулсан эсрэгтөрөгчийн чанарын хяналтын шинжилгээний үр
                     дүнгээр  уул  эсрэгтөрөгч  нь  “МЭҮФӨ-11.120-00084-16”-д  заасан  шаардлагыг

                     хангаж байна.
                           ДМАЭМБ-ын  зөвлөмж,  гарын  авлагад  зааснаар  олон  улсад  хэрэглэдэг

                     “OIEISS”   шаардлага  хангасан  “1000  ОУН/тл,  ISaBmS”          бруцеллёзын  стандарт

                     эерэг  ийлдэсийг  1:55  хүртэл  шингэлэн,  үндсэн  урвалыг  стандарт  харьцаатай
                     эзэлхүүнд  гүйцэтгэхэд  Розбенгалт  эсрэгтөрөгч  нь  стандарт  эерэг  ийлдэсийн

                     1:45 шингэлэлтэнд нэг чагтын үнэлгээтэй эерэг (+) урвалтай байгаад  харин 1:55

                     шингэлэлтэнд сөрөг (-) үр дүнтэй байх шаардлагыг тавьдаг. Өөрөөр хэлбэл энэ
                     нь РБЭсрэгтөрөгчийн мэдрэг чанарын хяналтыг гүйцэтгэх үндсэн арга юм.

                           Энэхүү  шаардлагын  дагуу  “OIEISS”    шаардлага  хангасан  “1000  ОУН/тл,
                     ISaBmS”  бруцеллёзын  стандарт  эерэг  ийлдэсийг  1:55  хүртэл  шингэлэн

                     гүйцэтгэсэн  чанарын  хяналтын  шинжилгээгээр  манай  улсад  үйлдвэрлэсэн
                     эсрэгтөрөгч нь ижил нэр, төрлийн импортын эсрэгтөрөгчөөс доогуур үзүүлэлтэй

                     гарч  байгаа  нь  анхаарал  татаж  байна.  Тухайлбал,  Франц  улсад  үйлдвэрлэсэн

                     эсрэгтөрөгч  нь  олон  улсын  “OIEISS”    шаардлага  хангасан  “1000  ОУН/тл,
                     ISaBmS”  стандарт  эерэг  ийлдсийн  1:45-ийн  шингэлэлтэнд  нэг  чагт  (+)-ийн

                     үнэлгээтэй  эерэг  урвалтай  бол  1:55-д  сөрөг  үр  дүн  өгч  байна.  Харин  манай
                     улсад  үйлдвэрлэсэн  эсрэгтөрөгч  нь  1:25-ийн  шингэлэлтэнд  нэг  чагт  (+)-ын

                     үнэлгээтэй  эерэг  урвалтай  бол  1:40-ийн  шингэлэлтэнд  сэжигтэй  (+/-)  болж,
                     улмаар 1:45-ийн шингэлэлтэнд сөрөг (-) үр дүн өгч байна.





                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 42
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48