Page 44 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 44

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                           Бидний явуулсан судалгааны үр дүнд уул эсрэгтөрөгчийг бэлтгэдэг омог нь

                     ондоошилтгүй,  РБУ-ын  оношлогооны  мэдрэг  болон  өвөрмөц  чанар  нь
                     шаардлага хангаж байгаа хэдий ч эсрэгтөрөгчийн чанарын хяналтыг олон улсад

                     хэрэглэдэг  аргачилалаар  гүйцэтгэхэд  шаардлага  хангахгүй  байгаад  дараах
                     таамаглалыг  дэвшүүлж,  холбогдох  судалгаа,  шинжилгээ,  шалгалтын  ажлыг

                     гүйцэтгэх нь зүйтэй санагдана. Үүнд: Эсрэгтөрөгчийг бэлтгэж буй омгийн үзлэг,
                     шалгалтыг өргөн хүрээнд хийх, РБЭ-ийг бэлтгэх технологийн дамжлага бүрийг

                     шалгах,  ялангуяа  эсрэгтөрөгчийн  эцсийн  бүтээгдэхүүнд  агуулагдах  будагдсан

                     эсийн агууламжийг шалгах зэрэг юм.
                           Манай  улсад  үйлдвэрлэж  буй  энэхүү  эсрэгтөрөгчийг  ашиглан  гүйцэтгэсэн

                     РБУ-ын  оношлогооны  мэдрэг  чанар  өндөр  гарсан  байхад  яагаад  РБЭ-ийн
                     мэдрэг  чанарын  хяналтыг  олон  улсад  хэрэглэгддэг  аргачилалаар  явуулахад

                     шаардлага хангахгүй байна гэдэг асуулт зүй ёсоор урган гарах нь ойлгомжтой.
                     Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм.  РБУ-ын оношлогооны үнэлгээ

                     хийхэд  ашигласан  бруцеллёзын  лавлагаа  эерэг  ийлдэс  нь  бруцеллёз  өвчний

                     үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэгбиемийн таньц өндөртэй эерэг ийлдэс буюу эдгээр
                     эерэг  ийлдэсийг  ихэвчилэн  бруцеллёзын  үүсгэгч  өсгөвөрлөгдсөн  малаас

                     бэлтгэсэн учир оношлогооны мэдрэг чанар өндөр гарах нь ойлгомжтой юм.

                           Гэвч  практикт  хоруу  чанартай  бруцеллагийн  эсрэг  үүссэн  өвөрмөц
                     эсрэгбиемийн  таньц  багатай  тухайн  бодгалийг  бруцеллёзтой  гэж  оношлоход

                     хүндрэл  гарах  өндөр  магадлалтай  байгаа  нь  бидний  явуулсан  чанарын
                     хяналтын шинжилгээгээр батлагдаж байна. Өөрөөр хэлбэл РБЭ болон РБУ-ыг

                     олон  улсад  стандартлахад  нэгдүгээрт  бруцеллёзтой  бодгальд  бруцеллагийн
                     эсрэг үүссэн өвөрмөц эсрэгбиемийн хамгийн бага таньцыг мэдрэх, хоёрдугаарт

                     бусад сөөлжих болон өвөрмөц бус урвал өгөхөөс сэргийлж оношлогооны босго

                     таньцыг  үндсэн  урвалыг  гүйцэтгэх  харьцаанд  буюу  “1:1”  эсвэл  “1:3”-аар
                     тооцсоноос  гадна  РБЭ-д  агуулагдах  будагдсан  бруцеллагийн  эсийн  агууламж

                     8%-иар  болон  pH  нь  3.65±0.5  байх  зэргийг  нэг  мөр  болгон  олон  улсад
                     стандартчилсан байдаг.

                           Бруцеллёзын стандарт эерэг ийлдэсийг ашиглан гүйцэтгэж байгаа энэхүү
                     чанарын  хяналт  нь  энэ  бүгдийг  нэг  дор  шалгаж  байгаа  арга  бөгөөд  энэ

                     шаардлагыг  хангахгүй  байна  гэдэг  хамгийн  энгийнээр  хамгийн  бага


                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 43
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49