Page 45 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 45

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                     эсрэгбиемийн таньцтай, бруцеллёзтой бодгалийг мэдэрч чадахгүй гэсэн үг юм.

                     Тэгвэл малын бруцеллёзын халдварлалт, тархалтанд бруцеллёзтой тухайн нэг
                     бодгал  ч  голлох  үүрэгтэй  оролцдогыг  нотолж,  баталсан  байдаг  учраас  энэхүү

                     өвчинтэй  тэмцэх  хамгийн  анхны  чухал  шаардлага  нь  үнэн  зөв  оношилж,
                     бруцеллёзтой мал бүрийг алдалгүй илрүүлэх явдал юм.

                           Эцэст  нь  дүгнэн  үзэхэд  манай  улсад  үйлдвэрлэдэг  эсрэгтөрөгчийн
                     техникийн  үзүүлэлт  тухайлбал  эсрэгтөрөгчид  агуулагдах  будагдсан  эсийн

                     агууламжийг  шалгах,  эсрэгтөрөгчийг  бэлтгэж  буй  омгийн  үзүүлэлт  нэг  бүрээр

                     сайтар  шалгах  зэрэг  нь  нэн  тэргүүний  гүйцэтгэх  ажил  юм.  Түүнчлэн  РБЭ-д
                     хийгддэг  үйлдвэрлэгчийн  дотоодын  болон  хөндлөнгийн  чанарын  хяналтыг

                     гүйцэтгэхэд одоогийн манайд мөрдөж байгаа РБУ-д ашигладаг хяналтын эерэг
                     ийлдэс  ашиглан  гүйцэтгэх  бус  олон  улсын  шаардлага,  зөвлөмжид  нийцүүлж

                     “OIEISS”  шаардлагыг  хангасан  стандарт  эерэг  ийлдэс  ашиглан,  ДМАЭМБ-ын
                     зөвлөмж болгосон аргаар гүйцэтгэж байх нь хамгийн чухал байна. Мэдээж энэ

                     бүгдийг  шалгаж,  нотолсоны  дараа  эсрэгтөрөгчийн  техникийн  бичиг  баримт

                     (МЭҮФӨгүүлэл)-ыг ч өөрчлөх, шинэчилэх хэрэгтэй.
                           Энэхүү  судалгааны  ажлын  үр  дүнг  мэргэжлийн  дээд  байгууллага

                     (МЭҮГазар)  болон  Малын  бруцеллёзыг  оношлох  Розбенгал  урвалын

                     “Розбенгалт  эсрэгтөрөгч”-ийг  “ҮЙЛДВЭРЛЭГЧ”,  хэрэглэгч  талууд  анхааралдаа
                     авч,  уул  эсрэгтөрөгчийн  чанар,  баталгаат  байдлыг  сайжруулах  талд  хамтран

                     ажиллах, асуудлыг шийдвэрлэх нь улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн эрүүл
                     мэндийг хамгаалах чиглэлд болон Мал эмнэлгийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлд

                     эерэг үр дүн өгөх нь ойлгомжтой юм.
















                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 44
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50