Page 42 - Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ
P. 42

“Розбенгалт эсрэгтөрөгчийн чанарын хяналт, розбенгал урвалын үнэлгээ”   2017 он


                                                         ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

                           Бруцеллёзтой  мал,  амьтнаас  хүнд  дамжин  халдварлаж,  удаан  хугацаанд
                     хүндээр  өвчлүүлэн  хөдөлмөрийн  чадварыг  алдагдуулах,  зарим  үед  хөгжлийн

                     бэрхшээлтэй болгодогт уг өвчний нийгмийн хор хөнөөл  оршино. Монгол улсад
                     нэг сая хүн ам тутамд 606 шинэ халдварын тохиолдол дунджаар бүртгэгддэг ба

                     Сири (1603 тохиолдол), Иран (239- 1416), Саудын Араб (214- 1317), Киргизстан
                     (362-880) улсуудын адилаар бруцеллёзын өндөр халдварлалтай орны тоонд зүй

                     ёсоор орж байна [29].

                           Бруцеллёзын  талаар  олон  улсад  хэвлэгдсэн  нийт  5000  гаруй  эрдэм
                     шинжилгээ,  судалгаа,  шинжлэх  ухааны  нотолгоойтой  өгүүлэл  байгаагын  тал

                     илүү  хувь  нь  уг  өвчнийг  оношлох  ийлдэс  судалал,  оношлогооны  талаар
                     судалгаа  хийгдсэн  мэдээлэл  байна.  Энэ  нь  энэхүү  өвчний  оношлогооны  тал

                     дээр эрдэмтэд, судлаачид ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг илтгэх
                     бөгөөд  ийлдэс  судлалын  шинжилгээ  оношлогоо  нь  хамгийн  түгээмэл

                     хэрэглэгддэг, ач холбогдол өндөртэй аргачилал юм [56].

                           Монгол  улс  нэг  сая  хүн  тутамд  бүртгэгддэг  хүний  бруцеллёзын  шинэ
                     тохиолдлоор дэлхийд тэргүүлэх эгнээд ордог ба мал аж ахуй эрхэлдэг иргэдийн

                     дунд  явуулсан  тандалт  шинжилгээгээр  27%  хүртэлд  нь  өвөрмөц  эсрэгбием

                     илэрсэн аж. Харин бэлчээрийн Монгол малаас үхэрт 6.4%, бог малд 3.1% тус
                     тус  бруцеллёзын  халдвартай  байгаа  талаар  мэдээлсэн  байна  [65,  74].  Энэ

                     бүхэн  нь  манай  улсад  уул  өвчний  тархалт  ямар  хэмжээнд  байгааг  бодитой
                     илэрхийлсэн статистик үзүүлэлт юм.

                           Малын  бруцеллёзын  халдварлалт,  тархалтын  хүрээг  тодорхойлоход
                     ийлдэс  судлалын  урвал  нь  томоохон  үүрэгтэй  байдаг.  Ийм  учраас  ийлдэс

                     судлалын  оношлогоонд  ашигладаг  урвалуудын  оношлогооны  мэдрэг  болон

                     өвөрмөц чанар өндөр байх, тэдгээрийг үйлдвэрлэлийн нөхцөлд үнэлсэн байх нь
                     чухал болохыг судлаач, экспертүүд тодорхой тэмдэглэсэн байдаг.

                           Манай  улсад  үйлдвэрлэдэг  РБЭ-ийг  ашигласан  Розбенгал  урвалын
                     оношлогооны мэдрэг болон өвөрмөц чанарын үзүүлэлтийг Олон улс, Европийн

                     орнуудад  хүлээн зөвшөөрөгдсөн,  Франц  улсын  “IDVet”  компанид үйлдвэрлэдэг
                     ижил нэрийн эсрэгтөрөгчийг ашигласан РБУ-тай харьцуулан шалгахад түүнээс

                     дордохгүй үзүүлэлтэй байна. Тухайлбал, стандарт болон шинэчилсэн аргуудын


                     ЖҮГДЭРХОРЛООГИЙН ҮНЭНБАТ                                                                 41
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47