Page 32 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 32
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
Тавдугаар бүлэг. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ
Хүн, мал амьтны томуу өвчин нь маш эртнээс улбаатай төдийгүй зарим
тохиолдолд өндөр хоруу чанартай вирусээр үүсгэгдсэнээс цар тахалын хэмжээнд
хүрч хүн төрөлтний түүхэнд хэдэн арван сая хүний аминд хүрч байсан өвчний нэг
юм [8, 32, 35]. Үүний шалтгаан нь уг өвчнийг үүсгэгч вирус нь байгаль дээр янз
бүрийн амьтадын дунд нэгээс нөгөөд дамжин эргэлдэх явцдаа эсрэгтөрөгчийн
хувьсамжид орж асар их аюул учруулж болох өндөр хоруу чанартай хэв шинжид
шилжсэнээс хүн төрөлхтөний түүхэнд дахин нэг цар тахал үүсгэж болох эрсдэлтэй
өвчин гэж судлаачид зүй ёсоор үзсээр ирэв. Үүний нэг жишээ нь БНХАУ-ын Гуан-
Донг мужид 1997 онд анх оношлогдсон H5N1 дэд хэвшлээр үүсгэгдсэн шувууны
томуу өвчин 2004 оноос Зүүн өмнөд Азийн орнуудаар тархаж гэрийн тэжээвэр
шувуугаар дамжин хүнд халдварлаж хэдэн зуун хүний амь насыг авч одсон бол
2011 онд бас Мексикээс гаралтай H1N1 дэд хэвшлээр үүсгэгдсэн гахайн томуу
хүнд халдварлаж цөөнгүй хүний амь насанд хүрч одоо ч зарим бүс нутагт
үргэлжилсээр байгаа билээ [37]. Иймээс хүн, мал амьтны томуу өвчний тандан
судалгааг улс орон бүр идэвхтэй явуулж үүсгэгчийн хэв шинжийн өөрчлөлтийг
мэдэж байх явдал уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын үндэс болно гэдгийг
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Дэлхийн Мал Амьтны Эрүүл
Мэндийн Байгууллага ( ДМАЭМБ)-уудаас улс орон орон бүрт анхааруулсаар байна
[31, 38]. Манай орны хувьд дээрх H5N1 дэд хэвшлээр үүсгэгдсэн шувууны томуу
өвчин нүүдлийн шувуудаар дамжин хэд хэдэн удаа оношлогдсон [8] тул Дэлхийн
Банкны санхүүжилтийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн “Өндөр хоруу чанартай
вирусээр үүсгэгдсэн хүн мал амьтны томуу өвчнийг оношлох чадавхийг
сайжруулах” төслийн хүрээнд 3 бүсийн 10 гаруй аймгийн 90 гаруй нуур, голд
нүүдэллэн ирсэн шувуудын дунд идэвхтэй тандалтыг 3 жил дараалан явуулж
шувууны томуугийн олон арван шинэ омог гарган авч олон улсад бүртгүүлж
байсан нь тухайн үед зүүн өмнөд Азийн болон Ойрхи Дорнод, Европын зарим
орнуудад ялган авч байсан омгуудтай дүйж байсан юм [3, 36, 41].
Манай оронд адууны томуу өвчин 1974, 1983, 1994, 2003 онуудад 10 орчим
жилийн завсартайгаар дэгдэж байсан боловч тухайн үед нь оношлох, тэмцэх,
сэргийлэх арга хэмжээг гал унтраах маягаар явуулж байснаас тодорхой
зорилготой тандан шинжилгээг бидний энэхүү судалгааг хүртэл хийж байсангүй.
28

