Page 31 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 31
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
Удам зүйн зураглалаас харахад бидний ялгаж авсан адууны томуу өвчний
үүсгэгч нь 2007-2008 онуудад Азид гарч байсан адууны томуугийн H3N8 хэвшлийн
вирустэй төстэй болох нь харагдаж байна [42]. Энэ нь анх 1963 онд АНУ-ын
Миайми-д дэгдсэн адууны томуугийн А/Н3N8/ хэв шинжийн вирустэй гарвал нэг,
2007-2008 онуудад БНХАУ-ын Өвөр Монгол, Хубей, Гансу мужид гарч байсан
адууны томуугийн вирустэй удам зүйн хувьд ойр болох нь харагдаж байна.
Ялган авсан вирусийн нуклеотидын дарааллыг бид олон улсын ГенБанк-д
доорх нэр, дугаараар бүртгүүлсэн. Үүнд:
• A/equine/ Mongolia/3/2011 (Tuv aimag/May), ГенБанк No. JX549062
• A/equine/Mongolia/20/ 2011 (Tuv aimag/May), ГенБанк No. JX549063
• A/equine/Mongolia/56/ 2011 (Tuv aimag/May), ГенБанк No. JX549064
27

