Page 26 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 26

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”


                                    Дөрөвдүгээр бүлэг. СУДАЛГААНЫ ҮР ДҮН


                  4.1.   Хамрын арчдаснаас томуугийн үүсгэгчийн өвөрмөц ген илрүүлж вирус
                         гарган авсан  дүн

                        Төв,  Хэнтий,  Дундговь  аймгийн  адуунаас  2011  оны  1-р  сараас  12-р  сарын
                  хооронд цуглуулсан хамрын арчдасны 1500 дээжийг санамсаргүй түүврийн аргаар

                  25-аар багцлан тэдгээрээс РНХ ялган УХ-ПГУ-аар томуу үүсгэгчийн өвөрмөц ген
                  илрүүлэх  шинжилгээний  дүнгээс  үзвэл  Төв  аймгаас  багцалсан  20  дээжний  15,

                  Дундговийн  18  багцаас  11,  Хэнтийн  22  багцаас  15  буюу  нийтдээ  44  дээж  эерэг

                  урвал үзүүлэв (8-р хүснэгт).
                  8-р хүснэгт. Адууны хамрын арчдасны дээжинд хийсэн УТ-ПГУ-ын дүн

                        Дээж авсан       Авсан дээжийн           Шинжилсэн            УХ-ПГУ-аар эерэг
                          аймгууд               тоо              багцын тоо          гарсан дээжийн тоо
                      Төв                       500                   20                      15
                      Дундговь                  450                   18                      11
                      Хэнтий                    550                   22                      18
                      Бүгд                     1500                   60                      44

                        Адууны  хамрын  арчдаснаас  РНХ  ялган  түүнд  хийсэн  УХ-ПГУ-ын

                  шинжилгээгээр  эерэг  гарсан  эдгээр  дээжүүдээс  томуугийн  үүсгэгч  гарган  авах
                  зорилгоор  тахианы  үр  хөврөлжсөн өндгөнд  3-аас  доошгүй  удаа  зорчуулж    авсан

                  өндөгний шингэнд цус наалдуулах урвал тавьсан үр дүнг 9-р хүснэгт, зураг 8 -аар
                  үзүүлэв.

                  9-р хүснэгт. Эерэг гарсан дээжүүдээс томуугийн үүсгэгч гарган авсан дүн

                      Дээж авсан         Өндгөнд дамжуулсан          ЦНУ-аар эерэг гарсан         ЦНУ-ын
                        аймгууд               дээжийн тоо                 дээжийн тоо               таньц

                   Төв                             15                           8                1:8-1:1024
                   Дундговь                        11                          11                 1:8-1:512

                   Хэнтий                          18                          15                1:8-1:1024
                   Бүгд                            44                          34                     -

                        Хүснэгт  8-аас  харахад  УХ-ПГУ-аар  эерэг  дүн  үзүүлсэн  44  багц  дээжийг
                  тахианы  үр  хөврөлжсөн  өндгөнд  3  удаа  зорчуулан  авсан  өндөгний  аллантойсын

                  шингэнд Төв аймгийн 15 багцаас 8, Дундговь аймгийн 11 багцаас 11, Хэнтийн 18
                  багцаас 15 нь  буюу нийтдээ 34 дээж ЦНУ-аар  1:8 - 1:1024 –ийн таньцтайгаар тус

                  тус  эерэг  дүн  үзүүлсэн  нь  адууны  томуугийн  үүсгэгч  байж  болох  магадлалтайг

                  харуулж байна (зураг 8).
                                                                                                             22
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31