Page 21 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 21
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
Эдгээр хамрын арчдасны дээжийг санамсаргүй түүврийн аргаар сонгон
авч дээжинд боловсруулалт хийн багцалж, 9-11 хоногтой үр хөврөлт өндгөнд
халдаан 72 цагийн дараагаар шингэнийг соруулан авч цус наалдуулах урвал
(ЦНУ)-аар шинжилж эсрэг биемийг тодорхойлсон [40].
3.3. Адууны томуу өвчнийг оношлох
цус наалдуулах урвал (ЦНУ)
Мал, амьтны халдварт өвчнийг оношлох ийлдэс судлалын олон аргууд
байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь Цус наалдуулах урвал (ЦНУ) юм. Ийлдэс
судлалын уламжлалт аргууд болох Наалдуулах урвал (НУ), Фермент холбоот
эсрэгбиемийн урвал (ФХЭБУ), Цус наалдалтыг саатуулах урвал (ЦНСУ), Хавсрага
холбох урвал (ХХУ), Нэвчин тунадасжуулах урвал (НТУ) зэрэг нь урвалын үр дүнг
мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар үнэлдэг тул тухайн хүний дадлага, туршлагаас
ихээхэн хамаарахаас гадна урвалыг саатуулагч хүчин зүйл болон эсрэгтөрөгч-
эсрэгбиемийн өвөрмөц бус холбогдох чанар нь зарим тохиолдолд үр дүнд
нөлөөлөх талтай байдаг [15].
Зураг 6. Цус наалдуулах урвалын зарчим
Тайлбар: А. Хяналт буюу сөрөг хяналт
B. Эерэг урвал буюу цус наалдах урвал
17