Page 19 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 19
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
Гуравдугаар бүлэг. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
3.1. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй
Аливаа халдварт өвчнийг оношлох, тандан шинжилгээ явуулахын тулд
судалгаанд ашиглах дээжийг аль болох арга зүйн дагуу маш оновчтой аргаар,
тодорхой тооцоонд үндэслэн авч зөв тээвэрлэж, хадгалах явдал чухал ач
холбогдолтой байдаг. Бидний судалгааны үндсэн зорилго нь сүүлийн жилүүдэд
дэгдэлт нь ойртох болсон адууны томуу өвчний тандан шинжилгээг явуулж,
үүсгэгчийг гарган авч хэв шинжийн хувьсамжийг тодорхойлход оршиж байгаа тул
адууны тоо толгойн хувьд улсад дээгүүр ордог, морин уралдаан, тэмцээн ойр
ойрхон олон зохион байгуулагддаг Төв, Хэнтий, Дундговь аймгийн тодорхой
суурийг сонгон авч сар бүр 50 адуунаас хамарын арчдас авч, тэдгээрийг 25–аар
багцлан, УТ-ПГУ-аар томуу үүсгэгчийн ген илрүүлэх шинжилгээ хийж, эерэг гарсан
дээжүүдийг тахианы үр хөврөлжсөн өндгөнд зорчуулах аргаар үүсгэгч гарган авч,
тэдгээрээс РНХ ялган томуугийн A хүрээний вирусын М генийг илрүүлэх [42],
түүний хэвшил хувилбарыг адууны томуугийн өвөрмөц праймерууд ашиглан
тодорхойлж, улмаар уг үүсгэгчийн гарал үүслийг тогтоож, олон улсын ГенБанкинд
бүртгүүлэх судалгааны ажлуудлыг доорхи бүдүүвчийн дагуу явууллаа (Бүдүүвч 1).
Бүдүүвч 1. Судалгааны ажлын арга зүйг схемчилсэн байдлаар
15