Page 23 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 23

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”


                          3.5.  Урвуу Транскриптаз - Полимеразын гинжин урвал


                         Ortomixoviridae-язгуурын  Ortomixovirus-ууд  РНХ  агуулдаг  учир  оношлохын
                  тулд  УТ-ПГУ-аар  шалгаж  баталгаажуулна  [28].  Полимеразын  гинжин  урвал  нь

                  амьд  организм  дахь  дезоксирибонуклейн  хүчлийн  репликацийн  зарчимд
                  тулгуурлан, лабораторийн нөхцөлд ДНХ-ийн тодорхой хэсгийг олшруулах процесс

                  юм. Эхлээд ялган авсан РНХ-ийг Урвуу  Транскриптаз (УТ) энзим iScript             TM  (Bio-rad,
                  Hercules, CA), рандом праймер (ThermoScript™ RT-PCR System) ашиглан РНХ-

                  ээс кДНХ болгон хувиргах УТ-ПГУ-ыг арга зүйн дагуу [29] явуулсан. Дараа нь АНУ-

                  ын  CDC-ийн  зөвлөмжийн  дагуу  [39]    томуугийн  вирусын  А  хэвшлийн  М  уургийг
                  тодорхойлох  (M30F2  5-'ATGAGYCTTYTAACCGAGGTCGAAACG-3'  болон  M264R3

                  5'-GGACAAANCGTCTACGCTGCAG-3') хос праймер тус бүрээс 1 мкл, SuperScript®

                  III Reverse Transcriptase (Invitrogen, Carlsbad, CA) полимераз энзимийн 10x buffer-
                  ээс 4 мкл, dNTP-ээс 2 мкл, цэвэршүүлсэн уснаас 14.9 мкл, дээжнээс 2 мкл-ыг тус

                  тус хийж 94°C -д 1 минут халаах, 94°C -д 20 секунд 53°C -д 30 секунд 72°C -д 2
                  минутаар, 72°C -д 5 минутаар нийлэгжүүлж  35 удаагийн давтамжтайгаар праймер

                  холбогдох, 4°C -д 10 минут уртасгах зарчмаар GeneAmp PCR System 9700 (Applied
                  Biosystem,  USA)  термоциклер  ашиглан  УХ-ПГУ-ыг  явуулсны  дараа  эцсийн

                  бүтээгдэхүүнийг 1,5%-ийн агорозын гель, ТАЕ буферт гүйлгэж, этидиум бромидээр

                  будан трансиллюминаторт харж, үр дүнг уншив (5- 6-р хүснэгтийн дагуу).


                           Урвуу транскриптаз-полимеразын гинжин урвалд хэрэглэгдэх
                                                 энзим, урвалжийн, хэмжээ
                                                                                                 5-р хүснэгт
                            кДНХ болгох (УХ) холимог                             ПГУ-ын холимог

                  5 х буфер (iScript )                   (4.0 мкл)  10 х буфер (SuperScript®)        (4.0 мкл)
                                    TM
                               TM
                  dNTP (iScript )                        (3.0 мкл)  dNTP mix (SuperScript®)          (2.0 мкл)
                                         TM
                  RNase inhibitor (iScript )             (1.0 мкл)  Taq (SuperScript®)               (0.2 мкл)
                                   TM
                  УТ энзим (iScript )                    (1.0 мкл)  M30F2 праймер                    (1.0 мкл)
                  Рандом праймер (ThermoScript™)  (1.0 мкл)  M264R3 праймер                          (1.0 мкл)

                  Нийт  хэмжээ                             10 мкл    кДНХ                            (2.0 мкл)
                                                                     Цэвэршүүлсэн ус                 (14.8 мкл)

                                                                     Нийт  хэмжээ                    25.0 мкл


                                                                                                             19
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28