Page 20 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 20

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”


                                   3.2. Хамрын арчдасны дээж цуглуулах


                        Аливаа халдварт өвчнийг оношлохоор дээж авах нь тухайн өвчнийг үнэн зөв
                  оношлохын тулд дээжийг оновчтой зөв аргаар авахаас гадна энэ нь тухайн өвчний

                  мэдээллийг  зөв  гаргах  үндэс  болно.  Дээжийг  доорхи  үе  шаттайгаар  авав.  Үүнд:
                  Сонгож авсан бүс болох адуун сүрэг ихтэй Төв, Дундговь, Хэнтий аймаг тус бүрээс

                  сар  бүр  50  адууны  хамрын  арчдас  авхаар  тооцоолж  нийтдээ  1500  адуунаас
                  хамрын арчдас цуглуулсан (2011 оны 1 сарын 10-аас 12 сарын 10 хүртэл).


                  4-р  хүснэгт. Төв, Дундговь, Хэнтий аймаг тус бүрээс сар бүр цуглуулсан адууны
                  дээжний тоо
                       Дээж авсан                      Дээж авсан аймаг                         Бүгд
                          сарууд              Төв         Дундговь            Хэнтий
                             1               50             -                   50               100
                             2               50                -                50               100
                             3               50               50                50               150
                             4               50               50                50               150
                             5               50               50                50               150
                             6               50               50                50               150
                             7               50               50                50               150
                             8               50               50                50               150
                             9               50               50                50               150
                            10               50               50                50               150
                            11                -               50                 -               50
                            12                -                -                50               50
                          Бүгд              500               450              550              1500
                        ДМАЭМБ-ийн  зөвөлсөн  арга  зүйн  дагуу  [41]  адууны  амьсгалын  замын  дээд

                  хэсэг, хамрын угаас нэг удаагийн ариун модон бойтуур ашиглан хамрын угт хийн

                  эргүүлж  урьдаар  бэлтгэсэн  хуруу  шилтэй  вирус  тээвэрлэх  орчинд  арчдас  авсан
                                      о
                  бөгөөд дээжийг 4  С-д хадгалан тээвэрлэсэн.











                  Зураг 4. Төв, Дундговь, Хэнтий аймгуудийг        Зураг 5. Адууны хамарнаас арчдас
                             хамруулсан тандалтын газрын зураг.                        авах арга зүй.
                                                    190x121mm (300 x 300)


                                                                                                             16
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25