Page 16 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 16
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
Өндөр хоруу чанартай томуугийн вирус шувуу болон гахайнаас хүнд
халдварласан тохиолдолд хүнд үхэлд хүргэх өндөр хор хөнөөлтөй. Харин адууны
томуу саяхныг хүртэл зөвхөн адуунаас адуунд халддаг байсан боловч ахмад
судлаач, доктор Ж.Бэх-Очир тэргүүтэй МЭХ-ийн хэсэг эрдэмтэд саяхан адууны
томуугийн H3N8 гэсэн хэвшлийг тэмээнээс ялгаж авсан нь адууны томуугийн вирус
нь бусад мал амьтанд халдах эсрдэлтэйг харуулж байна [10].
2.6. Эмнэлзүйн шинж тэмдэг
Өвчний далд үе нь 1-3 хоног боловч 7 хоног үргэлжлэх тохиолдол зарим
о
амьтанд ажиглагдаж өвчилсөн амьтны биеийн халуун 2 дахь өдрөөсөө 39-40 С
хүрч тэр нь 4-6 хоног үргэлжилдэг [10]. Амьсгал ба зүрхний цохилтын тоо олширч,
хоол тэжээлдээ дуртай биш болж хуурай ханиах шинж тэмдэг ажиглагдана.
Цаашид хүндэрсэн үедээ хамраас нь цайвар салстлаг шингэн нус гоожих, нүд,
хамар, ам, залгиур хоолойн салт бүрхүүлүүд улайх, бага зэргийн цус харвалтууд
ажиглагдана. Гараар тэмтэрч үзэхэд мөгөөрсөн хоолой, тунгалгийн зангилаа
хөндүүр болсон нь мэдрэгдэнэ [16, 24].
Зураг 3. Томуу өвчнөөр өвчилсөн адууны эмнэлзүйн шинж, тэмдэг
12