Page 12 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 12
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
хэвшлийг тогтоосон. Энэ судалгааны ажлын үр дүнд адууны томууг оношлох
эсрэгтөрөгч, эерэг ийлдсийг бэлтгэх технологийг боловсруулсан боловч уг өвчин
хаяа гардаг, хэрэглэх хүрээ бага зэрэг шалтгаанаар өнөө хүртэл үйлдвэрлэлд
нэвтрээгүй зөвхөн захиалгаар жил бүр бага хэмжээтэй бэлтгэж шаардлагатай үед
өөрийн лабораторид уг өвчнийг оношлох ажилд ашиглаж байна [17, 19].
Адууны томуугаас сэргийлэх вакцины технологийг 1985 онд боловсруулан
МЭХ-ийн вирус судлалын лабораторид жил бүр 20-30 литрийг үйлдвэрлэн
үйлдвэрлэлийн өргөн туршилт явуулсны эцэст 1988 оноос Сонгины
биоүйлдвэрийн Вирусын биобэлдмэл үйлдвэрлэх цехэд тенологийг шилжүүлэн
нэвтрүүлж одоог хүртэл жил бүр 400-800 литрийг үйлдвэрлэн 17 жилийн турш
хэрэглэж ирлээ [6]. Энэ хугацаанд вакцины технологи нь 2 удаа (1994, 2000)
шинэчлэн сайжруулагдсан [31].
Хүн, мал, амьтны томуу нь үүсгэгчийнхээ эсрэгтөрөгчийн хувьсамтгай
байдлаас шалтгаалан 10-15 жилд нэг удаа панзоот, эпизоот байдлаар гардаг
онцлогтой. Манай оронд адууны томуу өвчний талаар албан ёсоор судалгаа хийж
эхэлсэн цагаас хойш доктор Ж.Бэх-Очир нарын сүүлийн 40-өөд жил явуулсан
судалгаагаар Монгол улсад адууны томуу өвчин 10 орчим жилийн
давтамжтайгаар (1974-1975, 1984-1985, 1994-1995, 2007-2008) тахал (эпизоот)
хэлбэртэй гарч, нийт 2,9 сая орчим адууны 22-42%-ийг өвчлүүлж, зарим жилд
20 орчим хувийг нь хорогдуулж улс орны эдийн засагт багагүй хохирол
учруулсаар иржээ (3-р хүснэгт), [5, 6].
3-р хүснэгт. Монгол оронд гарсан адууны томуугийн дэгдэлтийн өвчлөл ба
хоргодлын тохиолдолууд.
Гарсан Вирусийн Нийт өвчилсөн адууны Өвчилсөн адуунаас
жил хэв шинж тоо (%) хорогдсон адууны тоо (% )
1974-5 H7N7 540,000 (30%) 135,000 (25%)
1983-4 H7N7 760,000 (40%) 225,000 (30%)
1993-4 H3N8 891,000 (42%) 176,000 (20%)
2007-8* H3N8 459,000 (22%) 24,600 (5%)
*Адууны томуугийн вакцин хэрэглэсэн тул өвчлөл хорогдол харьцангуй бага байв
Эх сурвалж: МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, МЭҮГ-аас авав.
8