Page 9 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 9
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
1.5. Дипломын ажлын бүтэц, хэмжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 тоот тушаалаар
батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ийн
8.3-д заасны дагуу заасны дагуу энэхүү бүтээлийг 12 хэмжээтэй, Arial үсгийн
загвараар 1.5 хэмжээс бүхий мөр хоорондын зайтай, А4-ийн 50 хуудсанд багтаан,
удиртгал нь сэдвийн үндэслэл, хэвлэлийн тойм болон судалгааны үндсэн хэсгүүд
(судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй, судалгааны ажлын үр дүн), шүүн
хэлэлцэхүй, дүгнэлт, бүтээлийн хураангуй англи хэлээр, ашигласан хэвлэлийн
жагсаалт гэсэн дараалалтай бичигдсэн. Судалгаа шинжилгээний дүнг 11 хүснэгт,
11 зураг, 1 бүдүүвч, монгол, англи хэл дээр хэвлэгдсэн нийт ном хэвлэл 42
материалаас ишлэл авч 34 хуудсанд багтаан монгол хэл дээр бичиж англи хэл
дээр бүтээлийн хураангуйг 9 хуудсанд бичив.
1.6. Шинжлэх ухааны шинэлэг тал, ач холбогдол
1. Адууны томуу өвчин сүүлийн жилүүдэд ойр ойрхон гарах болсныг харгалзан
Төв, Дундговь, Хэнтий аймгуудын адуу сүрэгт томуу өвчний идэвхтэй тандалтыг
жилийн турш, сар бүр явуулав.
2. Тандалтаар ялган авсан омгийн хэв шинж, удам зүйг тодорхойлж, томуугийн
үүсгэгчийн ГенБанкинд бүртгүүлэв.
3. Эдгээр судалгааны үр дүн нь адууны томуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх
оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд практик ач холбогдолтой болсон нь
энэхүү ажлын шинэлэг тал, ач холбогдол оршино.
5