Page 14 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 14
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
ажиглагдаж байдаг.
2. Харин дээрх өөрчлөлт аажимдаа бүр шинэ хувилбар болох буюу эсвэл хоёр
өөр төрлийн амьтан өвчлүүлдэг вирус нэг эзний эсэд зэрэг нэвтэрсэн үед
генетикийн хувьсамжинд орж магадгүй өндөр хоруу чанартай шинэ дэд
хэвшинжийн үүсгэгч болон өөрчлөгдөхийг эсрэгтөрөгчийн гэнэтийн
өөрчлөлт буюу Antigen shift гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд томуугийн
цартахал үүсэх шалтгаан болдог [6, 42].
Адууны томуу өвчин H7N7 буюу Equi – 1, H3N8 буюу Equi – 2 гэсэн 2 хэв
шинжээр үүсгэгддэг ба сүүлийн 30-аад жилд H7N7 хэв шинжийн тохиолдол
илрээгүй байна [30].
Зураг 1. Томуугийн вирусын бүтэц
Эх сурвалж: http://micro.magnet.fsu.edu/cells/viruses/influenzavirus.html
Томуугийн үүсгэгч нь рибонуклейн хүчил (РНХ) агуулсан, 60-70%-ийн уураг,
18-30%-ийн липид, 5-7%-ийн полисахарид бүхий вирус юм. Уг вирус нь 80-120 нм
диаметртэй бөмбөрцөг хэлбэртэйгээс гадна шинэхэн ялгасан өсгөвөрт 200-300 нм
урттай утаслаг хэлбэр ч тохиолддог байна (Зураг 1). Томуугийн вирус нь бүтцийн
болон бүтцийн бус хоёр төрлийн уургаас тогтоно [16, 17]. Бүтцийн уурагт
гадаргуугийн эсрэгтөрөгчөөрөө өөр хоорондоо ялгагдах гемагглютинин,
нейраминидаза болон дотоод уусдаг уураг буюу S эсрэгтөрөгч гэсэн 3 төрлийн
уураг уг өвчнийг оношлоход зонхилох үүргийг гүйцэтгэх бөгөөд бусад уургууд нь
РНХ бүтэц бүрэлдэхүүнд ордог. Бүтцийн бус уураг нь вирус эсэд халдварлаж цааш
үржиж бие гүйцсэн вирус болон эсээс гадагшлахад өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг
боловч оношлох болон сэргийлэх үйл ажиллагаанд онцын ач холбогдолгүй уургууд
юм [18].
10