Page 15 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 15
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
2.4. Үүсгэгчийн тэсвэрт чанар
Уг вирус нь физик, химийн хүчин зүйлд төдийлэн тэсвэртэй бус. Тухайлбал,
вирус агуулсан шингэн нь тасалгааны дулаанд нэг хоногт, харин хэт ягаан
о
о
цацрагийн нөлөөнд амархан идэвхээ алддаг бол +4 С-т хэдэн сар, -70 С-т хэдэн
жилээр ч идэвхтэй хадгалагддаг [23].
Эфир, хлороформ, дезоксихолит натри, додецилсульфат натри болон
тодорхой хувийн ариутгагч уусмалуудад маш мэдрэг боловч төрөл бүрийн
антибиотикт тэсвэртэй байдаг онцлогтой [31].
2.5. Үүсгэгчийн дамжих зам
Томуугийн вирус агаар дуслын замаар маш хурдан тархдаг. Адууны томуу
өвчний үүсгэгч байгаль дээр нүүдлийн шувуунд оршдог ба анх шувууны гаралтай
томуугийн Н3N8 вирусийг 1963 онд адуунаас ялгаж авсан. Энэ Н3N8 хэв шинжийн
вирус нь адууны амьсгалын замыг гэмтээж, адуун сүрэгт цар тахлыг үүсгэн
дэгдсээр байгаа юм. АНУ-д энэ вирус нь адуунаас нохойд халдварласан
тохиолдол байдаг байна [20, 22]. Томуу өвчнөөр бүх төрлийн хөхтөн амьтад,
нүүдлийн болон усны шувууд, сарьсан багваахай, далайн хав, халим өртөмтгий
байдаг (Зураг 2), [21].
Зураг 2. Адууны томуу өвчний дамжих зам
11