Page 17 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 17

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”


                                                       2.7. Эмгэг жам

                        Томуугаар өвчилж үхсэн мал амьтанд задлан хийхэд хамар болон амьсгалын
                  эрхтний  салст  бүрхүүлд  цус  харвалт  ажиглагдахаас  гадна  төвөнх,  мөгөөрсөн

                  хоолойд  салсархаг  шингэн  ихээр  хуралдсан,  уушгины  хэлтэнгийн  гүнд  ягаан
                  саарал, улаан саарал, саарал өнгөтэй эмгэг  хувирал ажиглагдана. Тэр хэсэгт нь

                  зүсэлт хийхэд хар-хүрэн өнгөтэй болсон байдаг [16, 17].


                                       2.8. Оношилгоо, ялгаварлан оношлох

                        Вирусыг  ялгахад  адууны  томуу  өвчний  эмнэлзүйн  шинж  бүхий  өвчилсөн

                  адууны хамрын арчдасыг авна. Хамрын арчдасыг 9-11 хоногийн настай тахианы үр
                  хөврөлт өндөгний корион аллонтоис хүүдийд тарьж, халдаадаг. Халдаасан өндгөө

                      о
                  37  С-ийн  термостатанд  24,  48  болон 72  цаг  хүртэл  тавьж,  өдөр  бүр  үр  хөврөлт
                  өндөгний  амьдрах  чадварыг  овоскопоор  харж  шалгана.  Халдвар  хийсэн  үр

                                                                                          о
                  хөврөлт өндөг 72 цагийн дотор  үхсэн  тохиолдолд өндөгийг -4  С-д түр  хадгална.
                                                                                              о
                  Нийтдээ  72  цагийн  дараагаар  бүх  халдаасан  өндгөө  авч  -4  С-д  шингэнийг
                  соруултал  түр  хадгална.  Түүнчлэн  Мадин-Дарби  нохойн  бөөрний  эсээс  (MDCK)

                  гарган авсан анхдагч эсийн өсгөврийг ашиглан ялгаж авна. Үр хөврөлт өндөг болон
                  эсийн өсгөвөрт халдаан ялгаж авсан вирусыг ялган дүйсэн дүнг ийлдэс судлалын

                  аргууд  эсвэл  урвуу  хувиргалттай  полимеразийн  гинжин  урвал  (УХ-ПГУ)  гэх  мэт

                  нуклейн  хүчил  илрүүлэх  аргуудаар  баталгаажуулна  [9,  10].  Сүүлийн  үед  нуклейн
                  хүчил илрүүлэх шинэ арга, бодит хугацааны полимеразийн гинжин урвал (БХ-ПГУ)

                  зэрэг аргуудыг адууны томуу өвчний вирусыг илрүүлэхэд ашиглаж ирсэн [32].
                        Гахайн  томууны  үүсгэгчийг  1931  онд  (Шоуп),  хүний  томууг  анх  1933  онд

                  (Шмидт)  гарган авсан цагаас  лабораторийн  оношлогооны янз  бүрийн  аргууд  буй

                  болсоор  байна.  Хүн,  мал,  амьтны  томуу  өвчнийг  дээр  дурдсан  эмнэлзүйн  болон
                  эмгэг  хувирлыг  үндэслэн  урьдчилан  оношлож  болох  боловч  түүнийг  заавал

                  лабораторийн  шинжилгээгээр  баталгаажуулах  шаардлагатай  [38].  Эдгээр
                  аргуудаас  хамгийн  найдвартай  гэгдэх  уламжлалт  аргын  нэг  нь  вирус  өсгөвөрлөх

                  арга  бөгөөд  энэ  нь  томуугаар  өвчилсөн  мал,  амьтнаас  авсан  эмгэгт  материал
                  болох  хамрын  хөндий  ба  мөгөөрсөн  хоолой,  уушги  түүний  альвеолуудын  болон

                  шувуунд  бол  хойд  сүвний  арчдаснаас  дээж  бэлтгэн,  тахианы  9-11  хоногтой  үр

                  хөврөлийн  аллантойс  хөндийд  халдварлуулах  аргаар  цус  наалдуулах  идэвхтэй


                                                                                                             13
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22