Page 13 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 13
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
2.2. Өвчний тархалт
Зэрлэг шувуунаас гаралтай гэж үздэг уг вирус нь богино хугацаанд адуунаас
адуунд агаар дуслын замаар түргэн халдварладаг халдварт өвчин юм [14, 15].
Адууны томуугийн сүүлийн 20 жилийн эпизоотологийн байдлаас үзэхэд энэ өвчин
БНХАУ-ын Шинжаан Уйгар болон Казахстаны талаас манайд орж ирээд цааш зүүн
аймгуудын нутгаар Хятадын талд шилжих байдлаар 10-15 жилд эргэлдэж байна
гэсэн таамаглал зүй ёсоор гардаг [8]. Манай оронд гарсан дэгдэлтүүд нь ихэнх
тохиолдолд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар БНХАУ, Казахстаны талаас орж
ирэн Сүхбаатар, Дорнодын нутгаар БНХАУ-ын талд дамждаг нь ажиглагддаг.
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал ихсэн, цаг уурын өөрчлөлт ихээр гарч, бичил
биетний хувьсамжтай холбоотой 2008 оноос хойш адууны томуу өвчний гарах
давтамж ойртож, нэмэгдсэн нь үүсгэгч түргэн хувьсаж өөрчлөгдөж байгааг харуулж
байна [10].
2.3. Үүсгэгчийн онцлог
Томуугийн үүсгэгч нь Ortomixoviridae овог, Ortomixovirus-ийн язгуур, томуугийн
вирусийн төрлөөр үүсгэгддэг, амьсгалын замын хурц халдварт өвчин юм [16].
Хүн, мал, амьтны томуу үүсгэгч нь А,B,C гэсэн 3 хэв шинжтэй бөгөөд
тэдгээрээс А хэв шинжийн вирус нь хүнээс гадна бүх төрлийн мал, амьтныг
өвчлүүлдэг онцлогтой [17]. Томуугийн А хэв шинжийн вирус нь гадаргуугийн
гемагглютинин (H), нейраминадаза (N) гэсэн хоёр эсрэгтөрөгчийн бүтэцтэй бөгөөд
бүтцээсээ шалтгаалан дэд хэвшлүүдэд хуваагддаг. Томуу судлаачдын
тогтоосноор одоо хүн, мал, амьтанд томуу өвчин үүсгэдэг А хэв шинжийн вирус нь
гемагглютинины хувьд 18, нейраминадазын 11 өөр хувилбартай байна. Эдгээрээс
хүн зөвхөн Н1, Н2, Н3-аар, гахай Н1, Н3-аар, адуу H3N8, H7N7 гэсэн дэд
хэвшилээр өвчилдөг байхад бүх шувууд гемагглютинины Н1-Н18,
нейраминадазийн N1-N11 гэсэн бүх хувилбараар өвчилдөг болох нь тогтоогдсон
[18].
Томуугийн вирусын эсрэгтөрөгчүүдийн хувьсамж нь байгаль дээр хоёр
шалтгаанаар явагддаг гэж үздэг. Үүнд:
1. Вирусын дээрх эсрэгтөрөгчүүд нь цаг үргэлж бага багаар хувьсан
өөрчлөгдөж байдаг бөгөөд түүнийг эсрэгтөрөгчийн аажим хувьсалт буюу
Antigen drift гэх бөгөөд энэ хувьсамж нь томуу өвчин гарах тохиолдол бүрт
9