Page 18 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 18

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”


                  өсгөвөр гарган авах арга юм  [32]. Харин орчин үеийн молекул биологийн шинжлэх

                  ухааны ололтын үр дүнд буй болсон арга болох эмгэгт материалд томуугийн А хэв

                  шинжийн  үүсгэгчийн  ген  байгаа  эсэхийг  тодорхойлох  урвуу  транскриптаз
                  полимеразийн гинжин урвал (УТ-ПГУ), эсвэл бодит цагийн полимеразийн гинжин

                  урвалуудыг (БЦ-ПГУ) хэрэглэх болов [33, 41]. Эдгээр арга нь цаг хэмнэсэн, мэдрэг

                  чанар өндөртэй арга боловч эдийн засгийн хувьд өртөг өндөртэй нилээд нарийн
                  тоног  төхөөрөмж  суурилагдсан,  уг  урвалуудыг  сайн  эзэмшсэн  мэргэжилтэнтэй

                  лабораторид явуулдагаараа бэрхшээлтэй талтай [9]. Мөн цус наалдуулах (ЦНУ),
                  цус наалдалтыг саатуулах урвал (ЦНСУ), Фермент холбоост эсрэг биемийн урвал

                  (ФХЭБУ), вирус саармагжуулах урвалуудыг (ВСУ) ашиглана [25]. Ийлдэс судлалын
                  аргаар  оношлоход  бусад  төрлийн  ортомиксовирустай  сөөлжих  урвалд  ордог.

                  Уламжлалт       ийлдэс     судлалын      аргуудаар     байгалийн      халдвараас      үүссэн

                  эсрэгбиемүүдийг  вакциндалтаас  үүссэнээс  ялгах  боломжгүй  байдаг.  Тахианы  үр
                  хөврөлийн  анхдагч  өсгөврүүд,  MDCK  эс  зэргийг  ашиглан  вирус  саармагжуулах

                  урвал тавих нь мэдрэмтгий, өвөрмөц чанар өндөр арга юм  [26, 27].
                             2.9. Томуу өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэх

                        Дэлхийн  олон  улс  оронд  мал,  амьтан,  шувууны  томуугаас  сэргийлэх

                  зорилгоор  зохион  бүтээгдсэн  төрөл  бүрийн  вакцин  үйлдвэрлэн  хэрэглэж  байна.

                  Манай орны хувьд ч адуу, тэмээг томуугаас сэргийлэх вакцины технологийг 1980-
                  аад  оны  сүүлээр  зохион  бүтээж  үйлдвэрлэлд  нэвтрүүлэн  хэрэглэсээр  ирсэн  [9].

                  Харин одоогоор  импортоор  Францын  Мериал,  Чехийн  эмийн  үйлдвэрийн адууны
                  томуугийн  АH3N8  дэд  хэвшлийн  эсрэг  вакциныг  малчид,  уяачид  худалдан  авч

                  хэрэглэж  байна.  Мал,  амьтны  томуу  өвчний  үед  халуун  дарах,  цэр  ховхлох
                  үйлчилгээтэй эмүүдийг хэрэглэхээс гадна манай мал эмнэлгийн практикт малчид

                  чихэр  өвс,  лидер,  тарваган  шийр  зэрэг  ургамлын  хандаар  эмчлэх  уламжлалт

                  аргуудыг  ашигладаг.  Харин  цаг  агаарын  тааламжгүй  нөхцөлд  өвчин  хүндэрч
                  хоёрдогч  буюу  бактерийн  халдвар  авсан  үед  зарим  антибиотик  болон  кальци

                  хлорид,  глюкозын  уусмалаар  тарьж  тэнхрүүлэх  эмчилгээ  хийж  болно  [10].

                  Хэдийгээр  өндөр  хоруу  чанартай  H7N7  дэд  хэвшлээр  үүсгэгдсэн  адууны  томуу
                  өвчин дэлхий дахинд устсан боловч [34] уг өвчин оношлогдсон тохиолдолд тухайн

                  адуун  сүргийн  бүх  адууг  устгах  арга  хэмжээг  дэлхийн  нийтийн  жишгээр  авч
                  хэрэгжүүлэх шаардлагатай.



                                                                                                             14
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23