Page 22 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 22

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”


                                               3.4.  Вирусын РНХ ялгах


                                  QIAGEN цомог ашиглан РНХ молекул ялгах арга зүй
                         Адууны  томуугийн  үүсгэгчийг  ялган  авахийн  тулд  хамрын  арчдасанд

                  боловсруулалт  хийж  1  мл  ариун  ус  хийж  гомогенизацлаад  8000  эрг/мин  (rpm)
                  эргэлттэй центрифугээр 3 минут центрифугдэнэ. Шингэн фазын хэсгээс 100 мкл-

                  ийг  авч  шинэ  цодонд  шилжүүлэн  дээр  нь  450  мкл  задлагч  уусмалаас  хийж  10
                  секунт холиод, тасалгааны температурт 15 минут байлгана [39].

                         Дараа  нь  холбогч  уусмалаас  600  мкл  нэмж  зөөлөн  холино.  Шинэ  цодонд

                  шүүлтүүрээ  байрлуулж  дээжнээс  650  мкл  хийж  шүүнэ.  12000  эрг/мин  эргэлттэй
                  центрифугээр 1 минут эргүүлж тунаж үлдсэн шүүлтүүртэй хэсгийг авч шинэ цодонд

                  шилжүүлнэ [39].

                         Шүүгдсэн  хэсэг  500  мкл  угаагч  уусмалаас  хийж    12000  эрг/мин  эргэлттэй
                  центрифугээр  1  минут  центрифугдэж,  угаагч  уусмалыг  650  мкл-ээр  хийнэ,  энэ

                  үйлдлийг  давтана.  Шүүгдсэн  хэсгийг  шинэ  цодонд  шилжүүлж  14000  эрг/мин
                  эргэлттэй центрифугээр 2 минут центрифугдэнэ. Улмаар 60-100 мкл ариун ус хийж

                  тасалгааны температурт 2 минут байлгана. Ялган авсан вирусын РНХ-ийг хэрэглэх
                               о
                  хүртэл  -80  С -д хадгална [39, 40, 41].









                     900 мкл Физ.ус+

                    100 мкл дээж


                                   Зураг 7. QIAGEN цомог ашиглан РНХ ялгах арга зүй











                                                                                                             18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27