Page 10 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 10

Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”






                                      Хоёрдугаар бүлэг. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ


                             2.1. Адууны томуу өвчний түүх, судлагдсан байдал


                        Амьсгалын замын халдварт ханиад өвчин анх тэмдэглэгдсэн цагаасаа хойш
                  XIX  зууны  эх  хүртэл  хүн  төрөлхтөний  түүхэнд  “Халдварт  ханиад”  гэж  нэрлэгдэж

                  явсаар уг өвчний үүсгэгчийг Шопе гахайнаас 1931 онд гарган авч түүнийг вирусээр
                  үүсдэгийг тогтоосны дараа Шмидт хүний томуу үүсгэгчийг 1933 онд гарган авсан

                  түүхтэй [6].

                        Адууны  томуу  өвчнийг  судлаачид  1956  оноос  өмнөх  үе,  1956,  1963  оны
                  томуугийн эпизоотын үе гэж ангилдаг. Адууны амьсгалын замын халдварт ханиад

                  өвчин Нью-Иорк, Вашингтон болон АНУ-ын бусад олон хотод 1872-1873 онуудад
                  гарч энэ нь цааш Европын улс орнуудад дамжин тархсанаас хойш 1956 он хүртэл

                  уг өвчин олон улс орныг хамран үе үе гарсаар ирсэн боловч түүний шалтгааныг
                  тогтоож, үүсгэгчийг гарган авч чадаагүй байв [10]. Харин 1956 онд Швед, Герман,

                  Чехословакт  их  хэмжээтэй  тархсан  үед  Чехийн  эрдэмтэн  О.Совинова,  Б.Тумова

                  нар  анх  үүсгэгчийг  гарган  авч  томуугийн  А  хэв  шинжийн  вирус  болохыг  тогтоож
                  Equi-1  буюу  А/адуу/Прага/56,  Н7N7  гэж  нэрлэж  томуугийн  вирусийн  ангилал,

                  нэршилд  оруулжээ.  Энэхүү  дэгдэлт  нь  ЗХУ,  Европын  олон  улс  орон  дамжин

                  тархсан  болохыг  В.В.Домрачева  (1961),  Ф.Ё.Лиэф,  Д.Кохен  (1965)  нар  мэдээлж
                  түүний  үүсгэгч  нь  эсрэгтөрөгчийн  шинжээрээ  дээрх  омогтой  адил  байгааг

                  тогтоосон байна.  Харин 1963 онд АНУ-д гарсан адууны томуу өвчний үед гарган
                  авсан  үүсгэгч  нь  эсрэгтөрөгчийн  шинжээрээ  А/адуу/Прага/56-аас  эрс  ялгаатай

                  байсан  тул  түүнийг  Equi-2  буюу  А/адуу/Майами/63,  НЗN8  гэж  нэрлэх  болсноор
                  дээрх хоёр омог адууны томуу өвчин үүсгэдэг олон улсын жишиг омог болон одоо

                  хүртэл хэрэглэгдэж байна [6, 13].

                        Equi-2-оор үүсгэгдсэн томуу Америк тивээр тогтсонгүй Европт тархаж Франц,
                  Англи, Швейцарь, Герман, ОХУ-д 1966-1969 он хүртэл үргэлжилсэн бөгөөд түүнийг

                  Brion  (1966),  Реttle  (1967),  Раltriner  (1968),  Вuгкi,  Gегbег  (1966)  нарын  эрдэмтэд
                  судалж  үүсгэгчийг  гарган  авч  эсрэгтөрөгчийн  шинжээрээ  А/адуу/Майами/63-тай

                  адил байгааг тогтоожээ [9].
                        Адууны томуу өвчин оношлогдсон цагаасаа хойш манай  гарагийн ихэнх улс


                                                                                                              6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15