Page 6 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 6
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
1.2. Судалгааны ажлын зорилго, зорилт
Судалгааны ажлын зорилго:
Адууны томуу өвчний тандан шинжилгээ явуулж, шинээр үүсгэгч ялган авах,
түүний шинж чанарыг судлах, зарим генийн нуклеотидын дарааллыг тогтоон
ГенБанкинд бүртгүүлэхэд энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Энэхүү
зорилгыг шийдвэрлэхийн тулд доорх зорилтуудыг тавьж байна.
Судалгааны ажлын зорилт:
1. Төв, Дундговь, Хэнтий аймгийн адуун сүрэгт томуу өвчний идэвхтэй
тандалтыг сар бүр явуулах
2. Дээрх аймгуудаас цуглуулсан дээж болох адууны хамрын арчдасанд цус
наалдуулах урвал (ЦНУ), Урвуу Транскриптаз Полимеразын гинжин урвал
(УТ-ПГУ) зэрэг молекул биологийн аргуудаар томуугийн эсрэгтөрөгч
илрүүлэх
3. Эерэг гарсан дээжнээс томуугийн вирус ялган авч, хэвшил тодорхойлох
4. Нуклеотидын дарааллыг тогтоох
5. ГенБанкинд бүртгүүлэх
1.3. Судалгаа явуулсан газар:
Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори
Төв, Дундговь, Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрууд
АНУ-ийн Флоридагийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах
хүрээлэн
2