Page 11 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 11
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
оронд 10-15 жилийн завсартайгаар томоохон эпизоот хэлбэрээр дэгдсээр
байгаагийн зэрэгцээ 1989 онд зүүн хойт Хятадын Жилин мужид гарсан хоруу чанар
их өндөртэй өвчлөлийн үед гарган авсан үүсгэгч нь хэдийгээр НЗN8 байсан боловч
НЗ нь шувууныхтай төсөөтэй байгааг тогтоосноор томуугийн вирусийн хувьсамжид
шувууны томуугийн үүсгэгч ихээхэн нөлөөтэй байна гэдгийн бас нэгэн баталгаа
болсон юм [12].
Төв Азийн төвд орших Монгол орны хувьд эрт дээр үеэс таван төрлийн малаа
бэлчээрийн аргаар маллаж ирсэн бөгөөд адуун сүрэг нь нийт малын 10 гаруй
хувийг эзэлдэг. Монгол улсад мал эмнэлгийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн түүхээс
үзэхэд адууны дээрх өвчин нэлээд эртний улбаатай болох нь тодорхой байдаг.
Мал эмнэлгийн шинжлэх ухаан үүсч эхэлсэн 1920-иод оноос хойш бүртгэгдсэн
малын халдварт өвчний дотор “Адууны ханиад" гэсэн нэр томъёолол байсан нь
1970-аад оныг хүртэл хэвээрээ байсан бөгөөд уг өвчнийг албан ёсоор оношлоогүй
зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ явуулж байсан нь үр дүн багатай байв. Харин
1974-1975 онд тохиолдсон “Адууны ханиад”-ны томоохон эпизоотын үед Орос,
Монголын эрдэмтэд хамтарсан судалгаа явуулж хүний томуу үүсгэдэг
А/Портчальмерс/73-тай төстэй эсрэг биемийг тухайн үед өвчилсөн адууны цусны
ийлдсэнд илрүүлсэн боловч, үүсгэгчийг гарган авч нарийвчилсан судалгаа хийж
чадаагүй байна [13].
Гэвч уг өвчин олон аймаг сумыг хамарч цаашид тархаж адуун сүрэг олноор
хорогдох болсон тул 1970-аад оны сүүлчээр орон нутгийн захиалгаар түүний
шалтгааныг тогтоож, тэмцэх, сэргийлэх арга хэмжээ боловсруулах зорилгоор
албан ёсны судалгааны ажил явуулж эхэлсэн юм. Судалгааны ажпын үр дүнгээс
үзвэл 1993 он хүртэл манай улсын адуун сүргийн дунд тохиолдсон “Ханиад” нь
А/адуу/Прага/56 буюу Н7N7-оор, харин 1992 оны сүүл 1993 оны эхээр дахин Ховд
аймгаар дамжин БНХАУ-ын талаас орж ирсэн ханиад нь 3 сарын дотор бүх нутаг
дэвсгэрийг хамарч адууны 39.8%-ийг өвчлүүлж, 2.1% нь хорогдсон эпизоот нь
А/адуу/Майами/63-аар үүсгэгдсэн болохыг тухайн үед гарган авсан омгуудыг олон
улсын дээрх 2 жишиг омог ба хүн, зарим амьтан, шувуу өвчилдөг бусад жишиг
омгуудтай харьцуулан гаргасан дүн харуулж байна [19].
Дээрх 2 эпизоотын үед бид, 1978-1984 онд А/адуу/Прага56-тай дүйх 13 омог,
1992-1993 онд А/адуу/Майами/ 63-тай дүйх 8 омог гарган авч дээрх орны
эрдэмтэдтэй хамтарсан судалгаа явуулсны үр дүнд үүсгэгчийн хэв шинж, дэд
7