Page 30 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 30
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
4.4. Молекул биологийн судалгааны ажлын үр дүн
Эерэг гарсан дээжний 625 болон 312 хос сууриудад олширсон
бүтээгдхүүнүүдийг АНУ-ын Флорида их сургуулийн нийгмийн эрүүл мэндийг
хамгаалах хүрээлэнд аваачиж нуклеотидийн дарааллыг тогтоож Генбанкинд
бүртгэлтэй бусад вирусын нуклеотидийн дараалалтай харьцуулахад адууны
томуугийн Н3N8 хэвшил болох нь батлагдлаа.
Дээрх хэвшил өвөрмөц праймераар эерэг гарсан 3 дээжний HA генийн бүтэн
нуклеотидийн дараалалд үндэслэн удам зүйн модны зураглал гаргахад бидний
гарган авсан вирус нь Төв Азид дэгдэж байсан адууны томуугийн Н3N8 хэвшилд
хамаарагдаж байв (Зураг 11).
Зураг 11. HA, NA, M генийн удам зүйн модны зураглал. Адууны
томуугийн HA генийн 625, 312 хос суурь нуклеотидийн дарааллыг
Neighbor Joining (NJ) аргаар (1,000 replicates) болон Mega 5.1 программыг
ашиглаж Bayesian-ийн анализ хийн удам зүйн модны зураглалыг гаргав.
Бидний гарган авсан 3 вирус цэнхэр дөрвөлжинд тэмдэглэгдсэн байна.
26