Page 34 - Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийн ялган авч тодорхойлсон нь
P. 34
Ё. Мягмарсүх “Адууны томуу өвчний тандан судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь”
Зургаадугаар бүлэг. ДҮГНЭЛТ
• Томуу өвчин гарах эрсдэлтэй гэж үздэг хүйтэн, сэрүүний улиралд янз
бүрийн бооцоот уралдаан цөөнгүй зохион байгуулагддаг Төв, Хэнтий,
Дундговь аймгийн адуун сүргийн дунд томуугийн А хүрээний H3N8 дэд
хэвшлийн үүсгэгч эргэлтэнд байгаа нь тогтоогдов.
• Энэхүү вирус нь 1963 онд анх АНУ-д бүртгэгдсэн адууны томуу үүсгэгч H3N8
дэд хэвшлийн вирустэй удам зүй нэг бөгөөд 2005-2008 онд зүүн өмнөд
Азийн орнуудад эргэлтэнд байгаа үүсгэгчтэй адил болохыг тогтоож уг
вирусүүдийн HA, NA болон М генийн нуклеотидын дарааллыг олон улсын
ГенБанкинд бүртгүүлэв.
• Идэвхтэй тандалтаар авсан дээжийг багцлан түүнд томуу өвчний өвөрмөц
ген илрүүлэхэд УХ-ПГУ-ыг ашиглах нь цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө
мөнгө хэмнэсэн оновчтой арга болох нь энэхүү судалгаагаар тогтоогдов.
• Адуун сүрэг ихтэй манай ороны хувьд тэдгээрийн дунд томуу өвчин гарах нь
нэмэгдсээр байгаа тул эрсдэл өндөртэй бүсэд идэхтэй тандалт явуулж байх
нь уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх оновчтой арга хэмжээг цаг алдалгүй авч
хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
30

